САНГИЙН САЙД, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2009 оны 04 дүгээр Дугаар 97/169 Улаанбаатар хот
сарын 29 -ны өдөр
Улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшил
олгох санхүүжилтийн тухай
Монгол Улсын 2009 оны төсвийн тухай хууль, Засгийн газрын 2008 оны 54 дүгээр тогтоолын 3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1. Төрийн өмчит ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн багш, бусад албан хаагчдын I улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшил нийт 5.041.003.100 /таван тэрбум дөчин нэгэн сая гурван мянга нэг зуу/ төгрөгийг хавсралтад заасан хуваарийн дагуу санхүүжүүлэхийг Төрийн сангийн газар /Х.Пүрэвсүрэн/-т зөвшөөрсүгэй.
2. Тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн яамны Төрийн сангийн газар /Х.Пүрэвсүрэн/, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газар /С.Наранцогт/-т даалгасугай.
САНГИЙН САЙД БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ
УХААНЫ САЙД
С.БАЯРЦОГТ Ё.ОТГОНБАЯР