МОНГОЛ УЛСЫН
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ
САЙДЫН ТУШААЛ
2009 оны 05 сарын 01 өдөр Дугаар 183 Улаанбаатар хот
Элсэгчдийн хяналтын тоо батлах тухай
“Дээд боловсролын тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1. Дээд боловсролын сургалтын байгууллагад 2009-2010 оны хичээлийн жилд бакалаврын түвшинд өдрөөр элсүүлэн суралцуулах оюутны тоог нэгдүгээр, орон нутгаас элсүүлэх оюутны хяналтын тоог хоёрдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2. Тушаалаар баталсан элсэгчдийн тоог мөрдөж ажиллахыг холбогдох Дээд боловсролын сургалтын байгууллагын захирал нарт даалгасугай.
3. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн боловсролын газар /М. Баасанжав/, Санхүү, хөрөнгө оруулалтын газар /С. Наранцогт/-т тус тус үүрэг болгосугай.
Хавсралт нийт….. хуудас
САЙД Ё. ОТГОНБАЯР
Жич: Хавсралтыг файлаар татах гэсэн хэсгээс үзэнэ үү.