Нээгдсэн огноо : 2005.12.04 хувилбар 1.0
  Шинэчилсэн : 2007.03.09 хувилбар 2.0
  Шинэчилсэн : 2008.07.23 хувилбар 3.0
    Гарчиг, нэрээр
    Агуулгаар
    Гарсан оноор, өдрийн огноогоор
    Дугаараар
   
 
 
Сургалтын хөтөлбөрийг зөвшөөрөх тухай
Актын төрөл  (Сайдын тушаал)
Актын дугаар  (179)
Батлагдсан огноo  (2009-05-01)
Файлаар  (Татах)
 

МОНГОЛ УЛСЫН

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ

САЙДЫН ТУШААЛ

 

 

2009 оны 05 сарын 01 өдөр                          Дугаар 179                                 Улаанбаатар хот


     

         Сургалтын хөтөлбөрийг зөвшөөрөх тухай

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2008 оны 73 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх журам”-ын 5.2.1, 5.2.4, 5.2.5 дахь заалт, “Ажлын хэсэг байгуулах тухай” Боловсрол, соёл, шинжлэх ухааны Сайдын 2009 оны 140 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын багш, ажилтанд кредит олгох төрөлжсөн сургалтын хөтөлбөрүүдийг хавсралтын ёсоор зөвшөөрсүгэй.
2. Зөвшөөрөгдсөн хөтөлбөр бүхий сургалтын талаар нийтэд мэдээлж, сургалтын хөтөлбөрөө сайжруулан чанаржуулахад нь сургалт явуулах багуудад зөвлөн туслаж ажиллахыг Ерөнхий боловсролын газар (Д.Эрдэнэчимэг)-т, сургалтын хөтөлбөрийг сайжруулан боловсруулж, сургалтыг чанартай зохион байгуулахыг холбогдох байгууллагын удирдлагад, сургалтын үр ашиг, үр өгөөжид хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгч ажиллахыг Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар (Р.Бат-Эрдэнэ)-т тус тус даалгасугай.  
 
 
САЙД                                            Ё.ОТГОНБАЯР



Хэвлэх | Дээшээ | Буцах
 

НҮҮР
© 2008 он. ECHIPS ELECTRONICS & БОЛОВСРОЛ СОЁЛ ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ
Нийт хандалт 17396 Онлайнд 4 зочин холбогдсон байна