Нээгдсэн огноо : 2005.12.04 хувилбар 1.0
  Шинэчилсэн : 2007.03.09 хувилбар 2.0
  Шинэчилсэн : 2008.07.23 хувилбар 3.0
    Гарчиг, нэрээр
    Агуулгаар
    Гарсан оноор, өдрийн огноогоор
    Дугаараар
   
 
 
Хүүхдийн цэцэрлэгийн хоол, ерөнхий боловсролын сургуулийн үдийн цай /хоол/, дотуур байрны хүүхдийн хоол, Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, коллежид суралцагчдын тэтгэлгийн зардлын хэмнэлтийг тооцох, төвлөрүүлэх, зарцуулах журам
Актын төрөл  (Хамтарсан тушаал)
Актын дугаар  (560/276)
Батлагдсан огноo  (2009-12-14)
Файлаар  (Татах)
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД,
САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ


2009 оны 12 дугаар  сарын 14-ны өдөр                  Дугаар  560/276                               Улаанбаатар хот



Журам батлах тухай

    “Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль”-ийн 8 дугаар зүйлийн 8.1.4, 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалт, “Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын дундаж норматив батлах тухай” Засгийн газрын 2009 оны 85 дугаар тогтоолын 3 дугаар заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.    “Хүүхдийн цэцэрлэгийн хоол, ерөнхий боловсролын сургуулийн үдийн цай /хоол/, дотуур байрны хүүхдийн хоол, Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, коллежид суралцагчдын тэтгэлгийн зардлын хэмнэлтийг тооцох, төвлөрүүлэх, зарцуулах журам”-ыг нэгдүгээр, “Хүүхдийн цэцэрлэгийн болон дотуур байрны хүүхдийн хоол, үдийн цай, тэтгэлгийн зардлын гүйцэтгэлийг тооцох хүснэгт”-ийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.    Уг журмыг 2010 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлсүгэй.

3.    Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газар /С.Наранцогт/, Сангийн яамны Төсвийн бодлого зохицуулалтын газар /Б.Батжаргал/-т тус тус үүрэг болгосугай.



    БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ                                                                    САНГИЙН САЙД                                С. БАЯРЦОГТ

          УХААНЫ САЙД                                           Ё. ОТГОНБАЯР          
                           
       

Хамтарсан тушаалын хавсралтыг дээр байрлах файлаар татах гэсэн хэсгээс татаж авна уу.

Хэвлэх | Дээшээ | Буцах
 

НҮҮР
© 2008 он. ECHIPS ELECTRONICS & БОЛОВСРОЛ СОЁЛ ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ
Нийт хандалт 17383 Онлайнд 5 зочин холбогдсон байна