МОНГОЛ УЛСЫН
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2010 оны 1 дүгээр Улаанбаатар
сарын 13-ны өдөр Дугаар 11 хот
Журам шинэчлэн батлах тухай
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Яам болон аймаг, нийслэлийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2. Засгийн газрын агентлаг, сум, дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх журмыг баталж мөрдүүлэхийг сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2006 оны 160 дугаар тогтоолоор баталсан "Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, үр дүн, биелэлтийг дүгнэх, мэдээлэх журам"-ын 17 дугаар зүйлд "дараа оны 4 дүгээр сарын 20-ны дотор" гэснийг "дараа оны 4 дүгээр сарын 1-ний дотор" гэж өөрчлөн, "Журам батлах тухай" Засгийн газрын 2006 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 51 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Монгол Улсын сайд,
Засгийн газрын Хэрэг
эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР
Журмын хавсралтыг Файлаар татах гэсэн хэсгээс татаж авна уу.