МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ
УХААНЫ САЙДЫН ТУШААЛ
2010 оны 05 сарын 27 өдөр Дугаар 244 Улаанбаатар хот
Сургалтын хөтөлбөрийг зөвшөөрөх тухай
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2008 оны 73 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх журам”-ын 5.2.1, 5.2.4, 5.2.5 дахь заалт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 2010 оны бүтээгдэхүүн нийлүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр зорилгоор “Шинжилгээ хийх тухай” Боловсролын хүрээлэнгийн захирлын 2010 оны 06 тоот тушаалаар батлагдсан ажлын хэсгийн тайлан, дүгнэлтийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын багш, ажилтанд кредит олгох төрөлжсөн сургалтын хөтөлбөрүүдийг нэг жилийн хугацаатайгаар хавсралтын ёсоор зөвшөөрсүгэй.
2. Зөвшөөрөгдсөн хөтөлбөр бүхий сургалтын талаар нийтэд мэдээлж, хэрэгжилтийг зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий боловсролын газар (Д.Эрдэнэчимэг)-т, хөтөлбөрийг сайжруулан чанаржуулахад нь сургалт явуулах багуудад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг Боловсролын хүрээлэн (Н.Бэгз)-д, сургалтын үр ашиг, үр өгөөжид хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгч ажиллахыг Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар (Р.Бат-Эрдэнэ)-д тус тус даалгасугай.
3. Зөшөөрөгдсөн хөтөлбөрийн дагуу сургалтыг чанартай зохион байгуулж, холбогдох журмын дагуу тогтоосон хугацаанд сургалтын тайлан ирүүлж байхыг сургалт зохион байгуулах байгууллагын удирдлагуудад тус тус даалгасугай.
САЙД Ё.ОТГОНБАЯР
Журмын хавсралтыг Файлаар татах гэсэн хэсгээс татаж авна уу.