Нээгдсэн огноо : 2005.12.04 хувилбар 1.0
  Шинэчилсэн : 2007.03.09 хувилбар 2.0
  Шинэчилсэн : 2008.07.23 хувилбар 3.0
    Гарчиг, нэрээр
    Агуулгаар
    Гарсан оноор, өдрийн огноогоор
    Дугаараар
   
 
 
ТҮҮХ, СОЁЛЫН ҮЛ ХӨДЛӨХ ДУРСГАЛТ ЗҮЙЛИЙН ЭЗЭМШИГЧТЭЙ БАЙГУУЛАХ ГЭРЭЭ
Актын төрөл  (Сайдын тушаал)
Актын дугаар  (346)
Батлагдсан огноo  (2007-10-04)
Файлаар  (Татах)
 

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

2007 оны 10 сарын 04 өдөр                                             Дугаар 346                                                            Улаанбаатар хот

Гэрээний загвар шинэчлэн батлах тухай

          Түүх, соёлын дурсгалт үл хөдлөх зүйлийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах зорилгоор "Соёлын өвийг хамгаалах тухай хууль"-ийн 10.6, 14, 15, 17.15 дахь хэсгийг тус тус  үндэслэн ТУШААХ нь:

1. Түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг өмчлөгч,  эзэмшигчийн хооронд байгуулах гэрээний үлгэрчилсэн загварыг хавсралтын өсоор баталсугай.

2. Улсын хамгаалалтад байгаа түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн холбогдох эзэмшигчтэй гэрээ байгуулж ажиллахыг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбатад үүрэг болгосугай.

3. Аймаг, нийслэлийн хамгаалалтад байгаа түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хадгалж хамгаалах талаар тодорхой арга хэмжээ авч эзэмшигчтэй энэхүү үлгэрчилсэн  гэрээг үндэс болгон гэрээ байгуулан ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт зөвлөсүгэй. 

4. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн эзэмшигчтэй өмнө нь байгуулсан гэрээг дүгнэн, шаардлага хангасан эзэмшигчтэй 2007 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн дотор гэрээг шинэчлэн байгуулахыг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбатад даалгасугай.

5. Энэ тушаал гарсантай холбогдуулан Соёлын сайдын Гэрээний загвар батлах тухай 1996 оны 4 дүгээр сарын 09-ны өдрийн 106 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

                   САЙД                                                 Ө.ЭНХТҮВШИН

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын

2007 оны 10 дугаар сарын 04 -ны өдрийн

346 дугаар тушаалын хавсралт

Батлав. БОЛОВСРОЛ, СОЁЛ

ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД                                                                 . . . . . . . . . . . . .

 ТҮҮХ, СОЁЛЫН ҮЛ ХӨДЛӨХ ДУРСГАЛТ ЗҮЙЛИЙН

ЭЗЭМШИГЧТЭЙ БАЙГУУЛАХ ГЭРЭЭ

200... оны ...дугаар                               Дугаар ...                          Улаанбаатар хот

сарын ... - ны өдөр

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 10.6 дахь хэсэг, 14, 15 дугаар зүйлийг үндэслэн нэг талаас төрийн өмчийг өмчлөгч Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамыг төлөөлж . . . . . . . . . . . . . . . . .   . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .  . . (цаашид "өмчлөгч" гэнэ ) нөгөө талаас . . . . . . . . . . . . . .   . . . . . . . . . . . . . . . . .  . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . (цаашид "эзэмшигч" гэнэ ) нар дараах нөхцөлийг харилцан тохирч энэхүү гэрээг байгуулав.

Нэг. Нийтлэг зүйл

1.1. Өмчлөгч нь  . . . . . . . м.кв талбай бүхий . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . түүх, соёлын дурсгалыг эзэмшигчид хадгалж хамгаалах, сэргээн засварлах, сурталчлах, аялал жуулчлалын маршрутад оруулах зориулалтаар  200. . .  оны  . .  .дүгээр сарын . . .-ны өдрөөс эхлэн 200 . . . оны . . . дүгээр сарын ... -ны өдрийг хүртэл эзэмшүүлэхээр уг гэрээг байгуулав.

Хоёр. Өмчлөгчийн хүлээх үүрэг, эрх

2.1. Түүх, соёлын дурсгалт зүйлийг ажлын хэсэг гарган бүртгэлээр эзэмшигчид хүлээлгэн өгнө.

2.2. Эзэмшигчийн төлбөрийн талаар эзэмшигчид тодорхой мэдээлэл өгч, төлбөрийн хэмжээ, эзэмших хугацааг зөвшилцөн тохиролцоно.

2.3. Түүх, соёлын дурсгал болох . . . . . . . . . . . . . . . . . . . . . .  . . .  .  . . . . . . . . .  -ны эзэмшилт, ашиглалт, хамгаалалтад хяналт тавих ба эзэмшигчийн үйл ажиллагаатай танилцан хагас жил тутам дүгнэлт гаргана.

2.4. Эзэмшигч нь гэрээний үүргээ ноцтой зөрчих, түүх, соёлын дурсгалын анхны төрх байдлыг өөрчлөх, эвдэж гэмтээх, зориулалтын бус зүйлд ашиглах , "Соёлын өвийг хамгаалах тухай хууль", "Улс орон нутаг байгууллагын хамгаалалтад байх түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах журам"-ыг зөрчих, төлбөрийн чадвараа алдах, эд хөрөнгө ашиглах найдваргүй байдал илэрвэл өмчлөгч нь энэхүү гэрээг дангаараа санаачлан цуцалж, учирсан хохирлыг төлүүлнэ.

2.5. Түүх, соёлын дурсгалын хадгалалт, хамгаалалтыг сайжруулах болзошгүй нөлөөллөөс сэргийлэх зорилгоор эзэмшигчид заавар, зөвлөмж өгөх, эзэмшигчээс түүх, соёлын дурсгалыг хадгалж хамгаалах, сэргээн засварлах, хуулийг хэрэгжүүлэх талаар явуулж буй идэвхтэй үйл ажиллагааг дэмжинэ.

Гурав. Эзэмшигчийн хүлээх үүрэг, эрх

3.1. Эзэмшигч  нь түүх, соёлын дурсгалын хадгалалт, хамгаалалт, ашиглалт, эзэмшигчийн төлбөр, засварын талаар өмчлөгчид саналаа хэлж, холбогдох арга хэмжээг авахуулах эрхтэй.

3.2 .Түүх, соёлын дурсгалыг  хамгаалахтай холбогдсон хөрөнгийн эх үүсвэрийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.

3.3.  Түүх, соёлын дурсгал болох . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . . . . . . . . . . . . . . хадгалалт, хамгаалалт, ашиглалтын горимыг чанд мөрдөж ариг гамтай эдэлж, анхны төрх байдлыг өөрчлөхүй, эвдэж гэмтээхгүй, бүрэн бүтэн байлгах, хамгаалах үүрэг хүлээнэ.

3.4. Эзэмшигч  нь дурcгалт зүйлийг сэргээн засварлах ажлыг хариуцах бөгөөд уг ажлыг судалгаа шинжилгээний үндсэн дээр боловсруулан зураг төслийн дагуу мэргэжлийн  байгууллагаар гэрээ хийж гүйцэтгэнэ.

3.5. Эзэмшигч нь эзэмшиж байгаа түүх, соёлын дурсгал болох  . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .  . жижиг урсгал засвар, үйлчилгээг өөрөө хариуцан гүйцэтгэнэ.

3.6. Түүх, соёлын дурсгалын  хамгаалалтын бүсэд байшин барилга барих, түүх, соёлын дурсгалд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулахгүй байх, орчны байгалийн онгон байдлыг хамгаалах үүрэгтэй.

3.7. Өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр түүх, соёлын дурсгал болох  . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .  эзэмших эрхээ бусдад шилжүүлэхгүй байх үүрэгтэй.

3.8. Түүх, соёлын дурсгал болох . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . . . хадгалалт, хамгаалалт, эзэмшилтийн талаар дээд шатны Засаг дарга, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд  хагас жил тутам тайлагнах үүрэгтэй.

3.9. Түүх, соёлын дурсгалыг эзэмшилт, ашиглалтын талаар өмчлөгчийн өгсөн үүрэг даалгаварыг  бүрэн биелүүлэх үүрэгтэй.

3.10.  Түүх, соёлын дурсгалт зүйлийг сурталчлах болон ашиглалтаас олсон орлогоос өмчлөгчид төлбөр төлнө.

Дөрөв. Эзэмшигчийн төлбөр, тооцоо

4.1. Гэрээ байгуулснаас хойш эзэмшигчийн хагас жилийн үйл ажиллагаанд дүгнэлт гаргасны үндсэн дээр төлбөрийн хэмжээг талууд харилцан тохирч шийдвэрлэнэ.

          

4.2. Төлбөрийн хэмжээ тогтоосон шийдвэр нь энэхүү гэрээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг болно.

4.3.  Зах зээлийн үнэ, тарифын өөрчлөлтөөс шалтгаалан эзэмшигчийн төлбөрийг нэмэгдүүлэх буюу хорогдуулна. 

4.4. Эзэмшигчийн төлбөрийн тооцоог хагас болон бүтэн жилээр хийж гэрээний биелэлтийг дүгнэн, төлбөр тооцоог баталгаажуулан барагдуулна.

4.5. Байгалийн гамшиг, гэнэтийн аюул зэрэг хоёр талын үйл ажиллагаанаас үл хамаарагдах шалтгаанаар түүх соёлын дурсгал гэмтэж, үйл ажиллагаагаа зохих ёсоор явуулж чадахгүйд хүрвэл харилцан тохиролцсоны үндсэн дээр төлбөрийг өөрчилж болно.

Тав. Харилцан хүлээх үүрэг, хариуцлага

5.1.  Эзэмшигч нь төлбөрийг хугацаа хожимдуулан төлөх эсвэл огт төлөөгүй, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй бол төлбөрийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд хоёр хувиар бодож торгууль оногдуулан төлбөрийн хамт төлнө.

5.2. Энэхүү гэрээнд заасан зүйлийг хоёр талаас хэрэгжүүлэхэд харилцан зөвлөлдөж ажиллана.

5.3. Гэрээнд тусгагдаагүй шалтгаан, хөндлөнгийн бусад үндэслэлээр аль нэг тал гэрээг дангаар цуцлах эрхгүй.

Гэрээ байгуулсан:

Боловсрол, соёл, шинжлэх ухааны                       . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

яамыг  төлөөлж                                                  төлөөлж

Соёл, урлагийн газрын дарга                               Захирал

.....................................                                .......................... ................

                                               

Хаяг:....................................                                  Хаяг:.................... ............

         

Утас: . .  . . . . . . . .  . . . . .  . . .  . .                             Утас:................................


Хэвлэх | Дээшээ | Буцах
 

НҮҮР
© 2008 он. ECHIPS ELECTRONICS & БОЛОВСРОЛ СОЁЛ ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ
Нийт хандалт 17403 Онлайнд 5 зочин холбогдсон байна