Нээгдсэн огноо : 2005.12.04 хувилбар 1.0
  Шинэчилсэн : 2007.03.09 хувилбар 2.0
  Шинэчилсэн : 2008.07.23 хувилбар 3.0
    Гарчиг, нэрээр
    Агуулгаар
    Гарсан оноор, өдрийн огноогоор
    Дугаараар
   
 
 
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ШИЛДЭГ УРАН БVТЭЭЛЧ ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ/
Актын төрөл  (ЗГ - ын тогтоол)
Актын дугаар  (195)
Батлагдсан огноo  (2008-5-28)
Файлаар  (Татах)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТОЛ

2008 оны 5 дугаар сарын 28-ны  өдөр                        Дугаар 195                                Улаанбаатар хот               

Журам батлах тухай  “Монгол Улсын төрөөс баримтлах соёлын бодлогыг батлах тухай” Улсын Их Хурлын 1996 оны 15 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас      ТОГТООХ нь: 1. “Шилдэг уран бүтээлч шалгаруулах журам”-ыг хавсралтын ёсоор баталсугай. 2. Шилдэг уран бүтээлч шалгаруулах журмын дагуу олгох  мөнгөн урамшуулалд шаардагдах хөрөнгийг 2009 оноос эхлэн төсөвт тусган санхүүжүүлж байхыг  Сангийн сайд Ч.Улаанд үүрэг болгосугай.   

               Монгол Улсын                                                               Боловсрол, соёл, шинжлэх     

               Ерөнхий сайд                        С.БАЯР                           ухааны сайд                              Н.БОЛОРМAA                        

                                                                               

                    Засгийн газрын 2008 оны 195   дугаар тогтоолын хавсралт 

ШИЛДЭГ УРАН БVТЭЭЛЧ ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг vндэслэл 

1.1. Уран бvтээлийн чанарыг сайжруулж, хvртээмжийг нэмэгдvvлэх, уран бvтээлчийн билэг авьяасыг vнэлэх, урамшуулах зорилгоор ємчийн хэлбэр харгалзахгvй соёл, урлагийн байгууллагаас оны шилдэг уран бvтээлч шалгаруулахад энэ журмыг мєрдєнє.           

1.2. Жил бvр тайз, дэлгэцийн найруулагч, тайз дэлгэцийн жvжигчин, тайз, дэлгэцийн зураач, хєгжимчин, дуучин, бvжигчин мэргэжлээр болон Соёлын євийг хамгаалах тухай хуулийн 5.5-д заасан билэг авьяастан тус бvр нэг хvнийг шалгаруулна.                        

 Хоёр. Шилдэг уран бvтээлчид нэр дэвшvvлэх

2.1. Шилдэг уран бvтээлчид соёл, урлагийн байгууллага, хуулийн этгээд нь нэр дэвшvvлнэ.

2.2. Байгууллага, хуулийн этгээдэд хамаардаггvй энэхvv журмын 1.2-т заасан иргэнийг тухайн орон нутгийн Засаг дарга нэр дэвшvvлж болно.

2.3. Шилдэг уран бvтээлчид нэр дэвшvvлэхэд дор дурдсан баримт бичгийг бvрдvvлнэ: 

2.3.1.  уран бvтээлчийн дэлгэрэнгvй анкет;

2.3.2. эрх бvхий болон мэргэжлийн байгууллагын тодорхойлолт;

2.3.3.  уран бvтээлийн жагсаалт; 

2.3.4. шилдэг уран бvтээлчид нэр дэвшvvлэх vндэслэл, туурвисан бvтээлvvдийн онцлог, vр дvн, ач холбогдол; 2.3.5. тухайн онд улс болон олон улсын тэмцээнд оролцож амжилт гаргасан бол холбогдох гэрчилгээ, батламжийн хуулбар.

2.4. Нэр дэвшсэн уран бvтээлчийн мэргэжлийн ур чадварыг илэрхийлэн батлах зорилгоор видео, аудио бичлэг, CD, фото зураг, бусад баримт ирvvлж болно. 

2.5. Байгууллага нь баримт бичгийг тухайн оны 12 дугаар сарын 25-ны дотор соёлын асуудал хариуцсан тєрийн захиргааны тєв байгууллагад ирvvлнэ. 

2.6. Энэхvv журмын 2.5-д заасан хугацаанаас хоцорч ирсэн баримт бичгийг хvлээн авахгvй.

Гурав. Зєвлєлийн vйл ажиллагаа

3.1. Шилдэг уран бvтээлчийг Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишvvний баталсан орон тооны бус зєвлєл (цаашид “зєвлєл” гэнэ) шалгаруулж дvгнэлт гаргана.

3.2. Зєвлєл нь мэргэжлийн уран бvтээлч, найруулагч, соёл, урлаг судлаач, мэргэжлийн сургалтын байгууллага, тєрийн болон тєрийн бус байгууллагын тєлєєллєєс бvрдсэн 9 хvний бvрэлдэхvvнтэй байна.

3.3. Зєвлєл нь нэр дэвшигдсэн уран бvтээлчийг сонгон шалгаруулах ажлыг жил бvрийн 01 дvгээр сарын 31-ний дотор зохион байгуулна.

3.4. Зєвлєл нь нийт гишvvдийн 85-аас доошгvй хувийн бvрэлдэхvvнтэй хуралдаж, олонхийн саналаар шилдэг уран бvтээлчийг шалгаруулах дvгнэлт гаргана.

3.5. Зєвлєлийн гишvvн нь нэр дэвшсэн уран бvтээлчийн мэргэжлийн багш, хамт ажилладаг болон тєрєл садангийн хvн нь байвал тухайн чиглэлээр асуудлыг хэлэлцэх, санал хураахад оролцуулахгvй.

Дєрєв. Бусад зvйл 

4.1. Зєвлєлийн гаргасан дvгнэлтийг vндэслэн соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишvvн шилдэг уран бvтээлчийг шалгаруулсан  тухай шийдвэр гаргана.

4.2. Шилдэг уран бvтээлчид батламж, 3.0 (гурван) сая тєгрєгийн урамшуулал олгоно.

4.3. Шилдэг уран бvтээлчийг урамшуулах зардлыг жил бvрийн улсын тєсєвт тусгаж санхvvжvvлнэ.

4.4. Шилдэг уран бvтээлчийн урамшуулалд олгох нийт хєрєнгийн 9 хувьтай тэнцэх хєрєнгийг уран бvтээлчийг сурталчлах, батламж хэвлvvлэх, зєвлєлийн гишvvдийг урамшуулахад зарцуулна.

4.5. Шилдэг уран бvтээлчийг урамшуулахад зориулсан хєрєнгийг зориулалтын бусаар зарцуулахыг хориглоно.

---оОо---         


Хэвлэх | Дээшээ | Буцах
 

НҮҮР
© 2008 он. ECHIPS ELECTRONICS & БОЛОВСРОЛ СОЁЛ ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ
Нийт хандалт 17378 Онлайнд 5 зочин холбогдсон байна