Нээгдсэн огноо : 2005.12.04 хувилбар 1.0
  Шинэчилсэн : 2007.03.09 хувилбар 2.0
  Шинэчилсэн : 2008.07.23 хувилбар 3.0
    Гарчиг, нэрээр
    Агуулгаар
    Гарсан оноор, өдрийн огноогоор
    Дугаараар
   
 
 
Үнэлгээний үзүүлэлт батлах тухай
Актын төрөл  (Сайдын тушаал)
Актын дугаар  (463)
Батлагдсан огноo  (2007-12-04)
Файлаар  (Татах)

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

2007 оны 12 дугаар                      Дугаар 463                      Улаанбаатар хот

сарын 4-ний өдөр

Үнэлгээний үзүүлэлт батлах тухай

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 11.6, 11.12-ийг үндэслэн ТУШААХ нь:

1. Дээд боловсролын байгууллага, үндэсний хэмжээний музей, номын санг эрдэм шинжилгээний байгууллагын зэрэглэлд хамааруулах үнэлгээний үзүүлэлтийг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэхүү үнэлгээний үзүүлэлтийг үндэслэн эрдэм шинжилгээний байгуул­лагын зэрэглэлд хамааруулах дээд боловсролын байгууллага, үндэсний хэмжээний музей, номын санг тогтоох арга хэмжээг Мэргэжлийн боловсролын газар, Соёл, урлагийн газартай хамтран 2008 оны 1 дүгээр улиралд багтаан хэрэгжүүлэхийг Шинжлэх ухаан, технологийн газрын дарга Б.Энхтүвшинд даалгасугай.

САЙДЫН ҮҮРЭГ

ГҮЙЦЭТГЭГЧ Ө.ЭНХТҮВШИН


Боловсрол, соёл, шинжлэх ухааны

сайдын 2007 оны 12 дугаар сарын

4-ны өдрийн 463 дугаар тушаалын

хавсралт

Дээд боловсролын байгууллага, Үндэсний хэмжээний

музей, номын санг эрдэм шинжилгээний

байгууллагын зэрэглэлд хамааруулах

Үнэлгээний ҮзҮҮлэлт

Нэг. Дээд боловсролын байгууллагыг эрдэм шинжилгээний байгууллагын зэрэглэлд

хамааруулах үнэлгээний үзүүлэлт:

Үнэлгээний үзүүлэлтийн нэр

Босго үзүүлэлт

1.

Эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэж байгаа багш нарын хувь

80-аас доошгүй

2.

Нийт багш нарын дотор доктор, шинжлэх ухааны докторын зэрэгтэй багш нарын эзлэх хувь

70-өөс доошгүй

3.

Нийт суралцагчдын дотор магистрант, докторантын эзлэх хувь

30-аас доошгүй

4.

Магистрант, докторантын дотор эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэгчийн эзлэх хувь

50-аас доошгүй

5.

Нийт суралцагчдын дотор эрдэм шинжилгээний ажилд оролцдог суралцагчдын эзлэх хувь

40-өөс доошгүй

6.

Тухайн дээд боловсролын байгууллагын жилийн төсөвт эрдэм шинжилгээний зардлын эзлэх хувь

20-оос доошгүй

7.

Нийт судалгаа, боловсруулалтын ажлын дотор өндөр технологийн чиглэлээр гүйцэтгэсэн ажлын эзлэх хувь

10-аас доошгүй

8.

Шинжлэх ухааны холбогдох чиглэлээр судалгаа, боловс­руулалтын ажил гүйцэтгэх эрдэм шинжилгээний лабо­ра­торийн хангамж

Шинжлэх ухааны холбогдох чиглэл бүрээр төрөлжсөн лабораторитой байх

9.

Нийт номын фондод дотоод, гадаадын эрдэм шинжил­гээний бичиг, сэтгүүл, нэг сэдэвт бүтээлийн эзлэх хувь

25-аас доошгүй

10.

Эрхлэн гаргадаг эрдэм шинжилгээний бичиг, сэтгүүл

Шинжлэх ухааны холбогдох чиглэл бүрээр

11.

Эрхлэн гаргадаг нийт эрдэм шинжилгээний бичиг, сэтгүүлд олон улсын бүртгэлтэй эрдэм шинжилгээний бичиг, сэтгүүлийн эзлэх хувь

50-аас доошгүй

12.

Туурвисан нийт эрдэм шинжилгээний бүтээлд гадаад орны эрдэм шинжилгээний бичиг, сэтгүүлд нийтлүүл­сэн болон патент авсан бүтээлийн эзлэх хувь

5-аас доошгүй

13.

Сүүлийн 3 жилд боловсруулсан эрдэм шинжилгээний бүтээлийн дотор үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтэрч ашиглагдсан бүтээлийн эзлэх хувь

30-аас доошгүй

14.

Эрдэмтэн, багш нарын эрдэм шинжилгээний хурал, их семинар

Тусгай хөтөлбө­рөөр тогтмол зохион бай­гуулдаг байх

15.

Эрдэм шинжилгээний ажлыг дэмжих сан

Заавал

Хоёр. Үндэсний хэмжээний музейг эрдэм шинжилгээний байгууллын зэрэглэлд

хамааруулах үнэлгээний үзүүлэлт:

Үнэлгээний үзүүлэлтийн нэр

Босго үзүүлэлт

1

Музейн сан хөмрөгийг иж бүрдүүлэх, үзмэрт түшиглэсэн судалгаа явуулах, баяжуулах, сэргээн засварлах, ашиглах, хадгалж хамгаалах, нийтийн хүртээл болгох, тэд­гээрийн гарал үүсэл, үнэ цэнийг тогтоох чиглэлээр дан­гаараа буюу эрдэм шинжилгээний холбогдох байгуул­лагатай хамтран хэрэгжүүлэх судалгаа, шинжилгээний ажил

1-ээс доошгүй тө­сөл (сэдэвт ажил) тогтмол гүйцэт­гэ­дэг байх

2

Үзмэрийн тодорхойлолтын бүрдэл

Үзмэрийн сан хөм­рөгийн 60-аас доош­гүй хувьд нь шинж­лэх ухааны үндэс­лэл­тэй мэдлэг, мэ­дээлэл бий болгосон байх

Нийт ажиллагчдын дотор эрдэм шинжилгээний ажилтан (судалгааны ажилтан)-ы эзлэх хувь

10-аас доошгүй

3

Судалгааны ажилтны дотор магистр, доктор, шинжлэх ухааны докторын зэрэгтэй ажилтны эзлэх хувь

30-аас доошгүй

4

Эрхлэн гаргадаг эрдэм шинжилгээний сэтгүүл, судалгааны ном, товхимол, гарын авлага

2-оос доошгүй нэр төрөл

5

Тухайн музейн жилийн төсөвт эрдэм шинжилгээний зардлын эзлэх хувь

10-аас доошгүй

6

Эрдмийн зөвлөл

Зөвлөлтэй байх

Гурав. Үндэсний хэмжээний номын санг эрдэм шинжилгээний байгууллагын зэрэглэлд

хамааруулах үнэлгээний үзүүлэлт:

Үнэлгээний үзүүлэлтийн нэр

Босго үзүүлэлт

1

Номын сангийн үйлчилгээний арга зүйн удирдлагыг хэрэгжүүлдэг байдал

Улсын хэмжээнд но­­мын сангийн үйл­­чилгээг арга зүйн нэгдсэн удирдлагаар хангадаг байх

2

Өөрийн үйл ажиллагааны чиглэлээр болон нэн ховор, үнэт ном, хэвлэлийн зохиогч, огноо, үнэ цэнэ, сур­талчилгааны талаар дан­гаараа буюу эрдэм шинжил­гээний холбогдох байгуул­лагатай хамтран эрхэлж байгаа судалгаа, шинжилгээний ажил

1-ээс доошгүй тө­сөл (сэдэвт ажил) тогтмол гүйцэт­гэ­дэг байх

3

Нийт ажилтны дотор эрдэм шинжилгээний ажилтны эзлэх хувь

10-аас доошгүй

4

Эрдэм шинжилгээний ажилтны дотор магистр, доктор, шинжлэх ухааны докторын зэрэгтэй ажилтны эзлэх хувь

30-аас доошгүй

5

Эрхлэн гаргаж буй эрдэм шинжилгээний болон арга зүйн сэтгүүл, гарын авлага

1-ээс доошгүй нэр төрөл

6

Номын сангийн жилийн төсөвт эрдэм шинжилгээний зардлын эзлэх хувь

10-аас доошгүй

7

Нийт номын фондод эрдэм шинжилгээний бичиг, сэтгүүл, нэгэн сэдэвт бүтээлийн эзлэх хувь

15-аас доошгүй

8

Эрдмийн зөвлөл

Зөвлөлтэй байх

------------------------ оО о ------------------------


Хэвлэх | Дээшээ | Буцах
 

НҮҮР
© 2008 он. ECHIPS ELECTRONICS & БОЛОВСРОЛ СОЁЛ ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ
Нийт хандалт 17397 Онлайнд 4 зочин холбогдсон байна