БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ
2008 оны 1 дүгээр Дугаар 12 Улаанбаатар хот
сарын 10-ны өдөр
Дүрэмд өөрчлөлт оруулах тухай
Зохиогчийн эрхийг хамгаалах, түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 11.1.1 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 454 дүгээр тушаалаар баталсан Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн дүрмийн 5.3-ийн “Мөн судлаач ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд түүнийг нийтэд мэдээлэх, төсөл, сэдэв, грант авах, бүтээлээ хэвлэн нийтлүүлэх эрхийг түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авч болно” гэсэн хэсгийн “бүтээлээ хэвлэн нийтлүүлэх” гэснийг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Н.БОЛОРМАА