Нээгдсэн огноо : 2005.12.04 хувилбар 1.0
  Шинэчилсэн : 2007.03.09 хувилбар 2.0
  Шинэчилсэн : 2008.07.23 хувилбар 3.0
    Гарчиг, нэрээр
    Агуулгаар
    Гарсан оноор, өдрийн огноогоор
    Дугаараар
   
 
 
Хөтөлбөр батлах тухай
Актын төрөл  (Сайдын тушаал)
Актын дугаар  (13)
Батлагдсан огноo  (2008-01-11)
Файлаар  (Татах)

МОНГОЛ УЛСЫН

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ

САЙДЫН ТУШААЛ

2008 оны 1 дүгээр Дугаар 13 Улаанбаатар хот

сарын 11-ний өдөр

Хөтөлбөр батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 2 дугаар тогтоолоор баталсан Шинжлэх ухаан, технологийг 2007-2020 онд хөгжүүлэх Мастер төлөвлөгөөний Гуравдугаар бүлгийн 5.1 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1. “Шинжлэх ухаан, технологийн гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх үндсэн чиглэл” хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.

2. “Шинжлэх ухаан, технологийн гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх үндсэн чиглэл” хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Шинжлэх ухаан, технологийн газар /Б.Энхтүвшин/, Гадаад хамтын ажиллагааны хэлтэс /Д.Эрдэнэчимэг/, ШУА-ийн ерөнхийлөгч /Б.Чадраа/ нарт даалгасугай.

САЙД Н.БОЛОРМАА

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын

2008 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаар тушаалын хавсралт

“ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛЭХ

ҮНДСЭН ЧИГЛЭЛ” ХӨТӨЛБӨР

(2008-2015)

1. Шинжлэх ухаан, технологийн гадаад хамтын ажиллагааны

өнөөгийн байдал

Монгол улсын Шинжлэх ухаан, технологийн гадаад хамтын ажиллагаа нь гадаад оронд оюутан сургах, гадаад орон болон олон улсын байгууллагуудтай хамтран судалгаа явуулах, лабораториудын чадавхийг бэхжүүлэхэд чиглэгдэж байна. 1995-2006 онд Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийн дагуу 754 магистр, докторант гадаад орнуудад суралцсан бөгөөд тэдний 60 хувь нь шинжлэх ухаан, технологийн салбарт харьяалагдаж байна. Сүүлийн 7 жилийн хугацаанд монголын эрдэмтэд, залуу судлаачид бусад орны эрдэмтэдтэй хамтран олон улсын 20-иод байгууллагын 115 төсөлд оролцож, судалгааны үр дүнгээ хэвлүүлжээ. Тухайлбал 2004-2006 онд Монголын судлаачид гадаадын судлаачидтай хамтран 160 орчим бүтээл туурвисан байна. Үүнээс гадна манай орны судлаачид жил бүр олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, симпозиум, зөвлөлгөөнд оролцож 450-600 илтгэл хэлэлцүүлдэг байна.

Өнөөгийн байдлаар Монгол Улсын төрөөс баримталж буй Шинжлэх ухаан, технологийн бодлого, эрх зүйн хүрээнд Монгол Улсын Засгийн газар гадаад орнуудын Засгийн газар болон олон улсын байгууллагуудтай Шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааны 27 гэрээ, хэлэлцээр байгуулан ажиллаж байна. Эдгээр гэрээ, хэлэлцээрүүдийн ихэнх нь 2010-2013 он хүртэл хэрэгжих бөгөөд заримынх нь хугацааг сунган, шинэчлэх шаардлагатай болсон байна.

Шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаанд тулгамдаж буй гол асуудал бол байгуулсан гэрээ, хэлэлцээр, хэрэгжүүлсэн хөтөлбөр, төсөл тэр бүр үр дүнд хүрэхгүй байгаад оршино. 1998 онд батлагдсан “Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого”-д тусгагдсан “Монгол Улсын ШУТ-ийн мэдээллийн сүлжээг дэлхийн ШУТ-ийн мэдээлэл, лавлагааны төвүүдтэй холбох, өндөр хөгжилтэй орнуудад ШУТ-ийн тэргүүлэх чиглэлүүдээр нарийн мэргэжлийн Эрдэм шинжилгээний ажилтан бэлтгэх” тухай заалтуудын хэрэгжилт хангалтгүй байна. Түүнчлэн гадаадын өндөр хөгжилтэй орнуудад суралцаж төгссөн залуу судлаачид эх орондоо буцаж ирэх нь ховор, гадаад орон болон олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх урт хугацааны томоохон хөтөлбөр, төслийн тоо хангалтгүй, хамтарсан судалгааны ажлын үр дүнд үйлдвэрлэлд нэвтэрсэн технологи хомс байна.

2. Хөтөлбөр хэрэгжүүлэх үндэслэл

2002 онд Монгол Улсын ШУА-ийн эрдэмтдийн баг Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн гадаад хамтын ажиллагааны хөгжлийн хөтөлбөрийг Засгийн газрын захиалгын дагуу боловсруулсан юм. Энэ хөтөлбөрт Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн хөгжил нь гадаад хамтын ажиллагаанаас ихээхэн хамааралтай явж ирсэн, цаашид ч энэ хандлага давамгайлах төлөв байдалтай болохыг тэмдэглээд, гадаад хамтын ажиллагааны бодлогыг салбар, байгууллага бүрээр нарийвчлан боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг бүх түвшинд зохион байгуулах шаардлагатай гэж дүгнэжээ.

Монгол Улсын Засгийн газар 2007 онд баталсан “Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийг 2007-2020 онд хөгжүүлэх Мастер төлөвлөгөө”-нд ШУТ-ийн гадаад харилцааг ШУТ-ийг хөгжүүлэх стратегийн үйл ажиллагааны үндсэн 5 зорилгын нэг гэж тодорхойлсон. Үүний зэрэгцээ Мастер төлөвлөгөөнд ШУТ-ийн салбарын гадаад хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг

-ШУТ-ийн хөгжлийг дэмжих чиглэлээр гадаадын зээл, тусламжийн хэмжээ бага;

-Хамтарсан судалгааны ажлууд ихэвчлэн гадаадын хамтрагч талын санаачлага, санхүүжилтээр, тэдний зарчимд нийцүүлж хийгддэг;

-Гадаад орнуудтай хамтран хэрэгжүүлж буй тогтвортой, урт хугацааны хөтөлбөр цөөн;

-Дэлхийн болон бүс нутгийн хэмжээний судалгааны хөтөлбөрүүдэд оролцох оролцоо хангалтгүй;

-Гадаадад сурч, ажиллаж байгаа монгол судлаачдын нөөцийг ашиглан хамтын ажиллагааг хөгжүүлэх үйл ажиллагаа сул гэж дүгнэсэн байна.

Иймд ШУТ-ийн гадаад хамтын ажиллагааны хөтөлбөрийг Шинжлэх ухаан, технологийг 2007-2020 онд хөгжүүлэх Мастер төлөвлөгөө болон “Инновацийн тогтолцоог хөгжүүлэх”, “Дэвшилтэт технологийг хөгжүүлэх”, “Залуу эрдэмтэн судлаачдыг бэлтгэх, дэмжих”, “Их сургуулийн судалгаа боловсруулалтын ажлыг дэмжих” дэд хөтөлбөрүүдэд тусгагдсан хамтын ажиллагааны арга хэмжээнүүдтэй уялдуулан боловсруулж, хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага тавигдсан болно.

3. Хөтөлбөрийн зорилго

Энэхүү хөтөлбөрийн зорилго нь ШУТ-ийн гадаад хамтын ажиллагааг Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн салбарын чадавхийг бэхжүүлэх, түүний эдийн засгийн хөгжилд оруулах үр нөлөөг нэмэгдүүлэх чухал хүчин зүйл болгон хөгжүүлэхэд оршино. Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн өндөр хурдац, түүнд нөлөөлөх хүчин зүйлийн түргэн өөрчлөлт, шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологийн хөгжилтэй уялдуулан ШУТ-ийн гадаад хамтын ажиллагааг хөрөнгө оруулалт, хүний нөөцийн урсгал, улс хоорондын хамтын ажиллагаа, өрсөлдөөн, хөдөлмөр, хөрөнгийн хуваарилалттай зохицуулж, нэгдсэн цогц бодлогоор өргөжүүлэн гүнзгийрүүлнэ.

4. Хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагааны чиглэл

Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд дор дурдсан зорилтуудыг шийдвэрлэнэ. Үүнд:

Зорилт 1. Шинжлэх ухаан, технологийн гадаад хамтын ажиллагааг

үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэх, ШУТ-ийн чадавхийг өсгөх хүчин зүйл болгоно.

Зорилт 1-ийн хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:

  • Шинжлэх ухааны тэргүүлэх чиглэл, улсын хэмжээний инновацийн төсөл, хөтөлбөр, цөм технологи, суурь судалгааг хөгжүүлэхэд чиглэсэн олон улсын хамтын ажиллагаа, хорших хэлбэрийн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

  • Гадаад улс, олон улсын байгууллагаас Монгол Улсад олгосон зээл, тусламжийн нэгээс доошгүй хувийг тухайн салбарын эрдэм шинжилгээний ажилтан бэлтгэх, эрдэм шинжилгээний ажлын сорилт, туршилтын баазыг бэхжүүлэхэд зарцуулна.

  • Шинжлэх ухаан, шинжлэх ухаан-технологи, инновацийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжиж нэмэгдүүлэх хууль эрхийн орчин бий болгож, холбогдох хууль эрхийн баримт бичгийг олон улсын хууль, норм, норматив, стандартад нийцүүлнэ.

  • Олон улс болон гадаад улстай хамтарсан эрдэм шинжилгээний төв, лаборатори, эрдэм шинжилгээ-сургалт, сургалт-эрдэм шинжилгээний байгууллагыг үүсгэн байгуулж, үйл ажиллагаа явуулахыг дэмжинэ.

Зорилт 2. Шинжлэх ухаан, технологийн нээлттэй байдлыг хангаж, бүс

нутаг, олон улсын түвшинд идэвхитэй хамтарч ажиллана.

Зорилт 2-ын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:

  • Олон улсын болон бүс нутгийн байгууллагуудын үйл ажиллагаанд Монгол Улсын оролцоог идэвхижүүлэх, олон улс ба бүс нутгийн чанартай төсөл, хөтөлбөрүүдэд эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтдийг Монгол Улсын хөгжлийн бодлоготой уялдуулан оролцуулна.

  • Гадаад орнуудын шинжлэх ухааны байгууллагуудтай хамтран ажиллах төсөл, хөтөлбөрийн хүрээнд Монголын талын эрдэмтэн судлаачдын судалгааны сэдэв, үр дүнгийн талаар хамтрагч талд танилцуулж байна.

  • Гадаад оронд байгаа Монголын Элчин сайдын яамдуудын аль нэг ажилтанд ШУТ-ийн асуудлуудыг хариуцуулан, тэднээр тухайн орны ШУТ-ийн тэргүүлэх чиглэл, ололтуудыг судлуулж, мэдээ танилцуулга бэлтгүүлж гаргуулдаг тогтолцоо бүрдүүлнэ.

Зорилт 3. Шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөцийг

чанаржуулахад гадаад хамтын ажиллагааг чиглүүлнэ.

Зорилт 3-ын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:

  • Өндөр хөгжилтэй оронд Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлээр мэргэжилтэн бэлтгэнэ.

  • Гадаадад шинжлэх ухаан, технологийн салбарт эрдэм шинжилгээний ажил эрхэлж байгаа Монголын иргэдийг хамтарсан судалгааны ажилд Монголын талын гүйцэтгэгчээр татан оролцуулна.

  • Гадаад орнуудын шинжлэх ухааны байгууллагуудтай хамтран ажиллах судалгааны чиглэл, сэдвийг тогтоож, шинжлэх ухаан, технологи, мэдээллийн нэгдсэн сүлжээнд оролцох хөтөлбөр, төслүүдийг хэрэгжүүлнэ.

5. Үйл ажиллагаанд баримтлах зарчмууд

Шинжлэх ухаан, технологийн гадаад хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа хэрэгжүүлэхэд дор дурдсан зарчмуудыг баримтална:

  • Хоёр орны сонирхол, харилцан ашигтай байдлыг харгалзан үзнэ.
  • Хамтран ажиллах тухайн улсын ШУТ-ийн дэлхийд тэргүүлэх ололтоос суралцана.
  • Өндөр технологийг дамжуулж, нутагшуулах чиглэлийг хэрэгжүүлнэ.
  • ШУТ-ийн орчин үеийн салбаруудыг хөгжүүлэхэд хамтран ажиллана.
  • Гадаад хамтын ажиллагааг Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийг 2007-2020 онд хөгжүүлэх Мастер төлөвлөгөөний Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлийг тогтоох, цөм технологийг тодохойлох, хэрэгжүүлэх үйл ажиллагаатай уялдуулна.
  • Шинжлэх ухааны болон судлаачийн ёс зүйн нийтлэг зарчмыг баримтална.

6. Үйл ажиллагааны хэлбэрүүд

Шинжлэх ухаан, технологийн гадаад хамтын ажиллагааг дор дурдсан хэлбэрээр явуулна:

  • ШУТ-ийн хамтарсан судалгааны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;
  • Хамтарсан судалгааны төв, лаборатори байгуулах;
  • Эрдэмтэн судлаачдыг харилцан солилцох;
  • Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад мэргэжилтнүүдийг бэлтгэх;
  • ШУТ-ийн мэдээлэл харилцан солилцох;
  • Хамтарсан эрдэм шинжилгээний бага хурал, симпозиум, уулзалт зохион байгуулах;
  • Гадаад орны болон олон улсын ШУТ-ийн байгууллага, нийгэмлэг, сантай хамтран ажиллах.

7. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үе шат

Хөтөлбөрийг 2008-2015 онд 2 үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

Нэгдүгээр үе шат (2008-2011 он)

Нэгдүгээр үе шатанд доорх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

  • Мөрдөгдөж буй гадаад хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрүүдийн хэрэгжилтийг бүрэн хангах, гадаад хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүдийн хүрээнд шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх арга хэмжээ авна.
  • Хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн хугацаа дуусгавар болж байгаа орнууд, олон улсын байгууллагуудтай гадаад хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүдийн хүрээнд шинэ гэрээ, хэлэлцээр байгуулж хэрэгжүүлнэ.
  • ШУТ-ийн тэргүүлэх чиглэлд шинээр хамтран ажиллах гадаад орнууд, олон улсын байгууллагуудыг судлан тогтоож, тэдэнтэй хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээр байгуулна.
  • Гадаад орнуудад байгаа Монгол Улсын Элчин сайдын яамтай хамтран тухайн орны ШУТ-ийн мэдээллийг авдаг болох үйл ажиллагааг зохион байгуулна.
  • Гадаад орнуудад эрдэм шинжилгээний ажил эрхэлж буй Монгол Улсын иргэдийг хамтарсан судалгааны ажилд татан оролцуулах хөтөлбөр хэрэгжүүлнэ.

/ Нэгдүгээр үе шатанд хамтран ажиллах чиглэл, гадаад орон, олон улсын байгууллагыг Хавсралт 1-д тодорхойлов./

Хоёрдугаар үе шат (2012-2015 он)

Хоёрдугаар үе шатанд доорх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

  • Нэгдүгээр шатанд гадаад орон, олон улсын байгууллагуудтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэх арга хэмжээ авна.
  • Өндөр хөгжилтэй орнуудтай хамтран ШУТ-ийн тэргүүлэх чиглэлээр шинэ хөтөлбөр, төсөл хэрэгжүүлнэ.
  • Хөрш орнуудтай хамтран ШУТ-ийн шинэ төсөл, хөтөлбөр санаачлан хэрэгжүүлнэ.
  • Хэрэгжиж буй гадаад хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрүүдийн үр дүнг дүгнэж, хэрэгжилтийг хангах, ШУТ-ийн тэргүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөр нэмж санаачлан хэрэгжүүлэх арга хэмжээ авна.
  • Гадаад орнуудад эрдэм шинжилгээний ажил эрхэлж буй Монгол Улсын иргэдийг хамтарсан судалгааны ажилд татан оролцуулах хөтөлбөрийг үргэлжлүүлнэ.

/Хоёрдугаар үе шатанд хамтран ажиллах чиглэл, гадаад орон, олон улсын байгууллагыг Хавсралт 2-т тодорхойлов./

8. Гарах үр дүн

“Шинжлэх ухаан, технологийн гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх үндсэн чиглэл” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр:

  • Шинжлэх ухаан, технологийн гадаад хамтын ажиллагааны чиглэлийг улс бүрээр тогтоож, тогтоосон чиглэлээр цаашид тогтвортой, урт хугацаанд хамтран ажиллах боломж бүрдэнэ.
  • Гадаад улсуудтай хамтран шинжлэх ухаан, технологийн мэдээллийн сан байгуулна.
  • Гадаад улсуудтай хамтарсан шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх томоохон төслүүд хэрэгжинэ.
  • Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлээр боловсон хүчин бэлтгэгдэнэ.
  • Монгол Улсын шинжлэх ухааны байгууллагууд болон лабораториудын чадавхи, судлаачдын мэргэжлийн түвшин дээшилнэ.
  • Монгол Улсын шинжлэх ухааны байгууллагууд дэлхийн болон бүс нутгийн түвшний судалгааны төсөл, хөтөлбөрт оролцоно.


Хавсралт 1

“ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛЭХ

ҮНДСЭН ЧИГЛЭЛ” ХӨТӨЛБӨРИЙН 1 ДҮГЭЭР ҮЕ ШАТ

(2008-2011)

Хамтран ажиллах олон улсын байгууллага, гадаад орон

Үйл ажиллагаа

Боловсруулж баталгаажуулах хугацаа

Хэрэгжүүлэх хугацаа

Нэгдсэн Үндэстний Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын Байгууллага (UNESCO)

  • “Дэлхийн Усны Үнэлгээ” хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн Монгол орны усны судалгаанд үндэслэн Монгол Улсын усны бодлогыг боловсруулах хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажиллана.
  • Газрын гадаргуугийн усанд дүн шинжилгээ хийх сүлжээг сайжруулах төсөл хэрэгжүүлнэ.
  • Монгол Улсын усны нөөцийн менежментийг сайжруулах хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • ЮНЕСКО-гийн гол үйл ажиллагаагаар дамжуулан сургууль-үйлдвэрлэлийн уялдааг сайжруулж, үйлдвэрлэлийн салбарын тогтвортой байдлыг хангах хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • Мэдээллийг олон нийтэд түгээх дижитал номын сангийн сүлжээг байгуулах хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • Хөдөө орон нутаг, алслагдсан газруудын харилцаа холбооны чадавхийг сайжруулахад зориулсан орон нутгийн мэдээллийн станц байгуулна.
  • МОСТ хөтөлбөрт оролцоно.
  • UNITWIN хөтөлбөрт оролцоно.
  • Шинжлэх ухааны удирдлага, санхүүжилт болон инновацийн судалгааг хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • Микробиологи, хөдөө аж ахуйн салбарт хамтарч ажиллана.

2008

2009-2011

Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг (IAEA)

  • Мал эмнэлэг, эрүүл мэнд, уул уурхай, цацраг, гамшгийн судалгааны салбарт хамтран ажиллана.

2008

2009-2011

Олон Улсын Шинжлэх ухааны Зөвлөл (ICSU)

  • ОУШУЗ-ийн 28 дахь Ерөнхий Ассемблейн 2005 оны 10 дугаар сард баталсан ОУШУЗ-ийн 2005-2011 оны Стратегийн төлөвлөгөөний үндсэн зорилгуудыг өөрийн оронд хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжих арга хэмжээнүүдийг авна.

2008

2009-2011

Шинжлэх ухаан, технологийн мэдээллийн олон улсын төв (ICSTI)

  • Шинжлэх ухаан, технологийн мэдээлэл, технологи, инноваци, дэд бүтцийн салбарт хамтран ажиллана.

2008

2009-2011

Азийн сансрын шинжлэх ухаан, технологийн боловсролын төв (CSSTE)

  • Зайнаас тандах судалгаа, сансрын мэдээллийн технологи, байгаль орчин, цаг уурын судалгаа явуулах, сансар судлалын боловсон хүчин бэлтгэхэд хамтран ажиллана.
  • Хамтын ажиллагааны бусад чиглэлүүдийг тогтооно.

2008

2009-2011

Дорно дахин, Ази судлалын олон улсын холбоо (ICANAS)

  • Дорно дахин судлал, иргэншил судлал, соёл судлал, мэдээллийн салбарт хамтран ажиллана.
  • Хамтын ажиллагааны хүрээнд эрдэмтэд, судлаачдыг харилцан солилцоно.

2008

2009-2011

Олон улсын Шинжлэх ухааны академиудын холбоо (IAF)

  • Суурь судалгаа, байгалийн шинжлэх ухааны салбарт хамтран ажиллана.

2008

2009-2011

Азийн орнуудын Шинжлэх ухааны академиудын холбоо (AASA)

  • Экологи, байгаль хамгаалалын судалгааны чиглэлээр хамтран ажиллана.
  • ШУТ, инновацийн судалгааны хүрээнд Ази, Австралийн гишүүн орнуудтай эрдэмтэд, судлаачдыг харилцан солилцоно.

2008

2009-2011

Удирдлагын асуудал судлах олон улсын эрдэм шинжилгээний хүрээлэн (МНИИПУ)

  • ШУТ-ийн удирдлага, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллана.

2008

2009-2011

Бусад орон, Олон улсын байгууллага

  • ШУТ-ийн хамтын ажиллагааны гэрээ нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа нөхцөлд хамтын ажиллагааг үргэлжлүүлэх буюу цаашид өргөжүүлэх, үр дүнг сайжруулах арга хэмжээг авна.
  • ШУТ-ийн тэргүүлэх чиглэлд хамтран ажиллах шинэ хөтөлбөр хэрэгжүүлнэ.

2009

2010-2011

Япон

  • Монголын их, дээд сургуулиудын үйлдвэрлэлийн технологийн судалгаа явуулах чадавхийг дээшлүүлэхэд хамтран ажиллана.
  • Биотехнологийн судалгааны байгууллагуудын чадавхийг сайжруулах төсөл хэрэгжүүлнэ.
  • Хөдөө аж ахуйн салбарын судалгааны шинэчилсэн хөтөлбөр боловсруулж, төсөл хэрэгжүүлнэ.
  • Японы их нэр хүндтэй сургуулиудад нанотехнологийн мэргэжлээр оюутан сургана.
  • Нанотехнологийн салбарын залуу судлаачдыг Японы ШУТ-ийн байгууллагуудад мэргэжил дээшлүүлнэ.
  • Хотуудын агаарын бохирдлыг судлахад зориулсан хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний бодлогыг хөгжүүлэх судалгааны хөтөлбөр, төсөл хэрэгжүүлнэ.

2009

2010-2011

Бүгд Найрамдах Хятад Ард Улс

  • Мэдээллийн технологи, харилцаа холбоо, газрын ховор элемент, Монголын өндөрлөгийн цөлжилт, уламжлалт анагаах ухаан, биологи, сэргээгдэх эрчим хүч, газар зүй, нийгэм, хүмүүнлэгийн ухааны чиглэлээр хамтарсан судалгааны хөтөлбөр, төсөл хэрэгжүүлнэ.
  • Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн салбарын мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.
  • 2 орны ШУТ-ийн бодлого, эрх зүйн орчныг харилцан мэдээлэх, сурталчилах зорилгоор эрдэмтдийн уулзалт, семинар зохион байгуулна.
  • Олон талын болон бүс нутгийн ШУТ-ийн төсөл, хөтөлбөрт хамтран оролцоно.

2008

2009-2011

Бүгд Найрамдах Энэтхэг Улс

  • Биотехнологи, мэдээллийн технологийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй хөтөлбөр, төслүүдийн үр дүнд дүгнэлт өгч, цаашид үргэлжлүүлэх, үйл ажиллагааг нь өргөжүүлэх төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлнэ.
  • Монголд мэдээллийн технологийн удирдлагыг хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • Мэдээллийн технологийн мэргэжлээр Энэтхэгт суралцах оюутны тоог нэмэгдүүлнэ.
  • Монголд мэдээллийн технологийн хамтарсан үйлдвэр байгуулах төсөл хэрэгжүүлнэ.
  • Инновацийн судалгааг хөгжүүлэхэд зориулж судлаачдыг харилцан солилцож, туршлага судална.

2008

2009-2011

Бүгд Найрамдах Солонгос Улс

  • ШУТ-ийн хамтарсан судалгааны сэдвүүдийг тогтоож, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • Монголын их, дээд сургуулиудын үйлдвэрлэлийн технологийн судалгаа явуулах чадавхийг дээшлүүлэхэд хамтран ажиллана.
  • Хамтран судалгаа явуулах салбарын эрдэмтэд, судлаачдыг солилцоно.
  • ШУТ-ийн судалгааны төв, лабораторийг хамтран байгуулна.
  • Хамтын ажиллагааны хүрээнд ШУТ-ийн мэдээлэл солилцоно.
  • Биотехнологийн салбарын судлаачдыг БНСУ-ийн ШУТ-ийн байгууллагуудад ажиллуулж, тэдний мэргэжлийн чадварыг дээшлүүлнэ.
  • Солонгосын тусламжаар хот төлөвлөлт, зам тээврийн салбарын мэргэжилтэн бэлтгэнэ.
  • Хотуудын агаарын бохирдолын судалгааг хөгжүүлэхэд зориулан мэргэжилтнүүдийг сургах, лабораториудыг шинэчлэх төсөл хэрэгжүүлнэ.

2008

2009-2011

Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс

  • Эм зүйн судалгааны хамтарсан төсөл хэрэгжүүлнэ.
  • ШУТ-ийн хамтарсан судалгааны сэдвийг тогтооно.
  • ШУТ-ийн хамтын ажиллагааны хүрээнд төлөөлөгчид, эрдэмтэд, судлаачид харилцан солилцож, туршлага судална.

2008

2009-2011

Тайвань

  • Биологи, биотехнологи, түүх, анагаах ухаан, мэдээлэл, холбоо харилцааны технологийн чиглэлээр хамтарсан судалгааны төслүүдийг хэрэгжүүлнэ.
  • Хамтын ажиллагааны хүрээнд Эрдэм шинжилгээний бага хурал, симпиозум, уулзалт зохион байгуулна.

2008

2009-2011

Бүгд Найрамдах Казахстан Улс

  • ШУТ-ийн хамтарсан судалгааны чиглэл, сэдвийг тогтооно.
  • ШУТ-ийн хамтын ажиллагааны хүрээнд эрдэмтэд, оюутнууд болон мэдээлэл солилцох төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ.

2008

2009-2011

Бүгд Найрамдах Узбекистан Улс

  • ШУТ-ийн судалгааны хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, эрдэмтэд, судлаачдыг солилцох, хамтарсан уулзалт, семинар зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллана.

2009

2010-2011

Кувейт

  • ШУТ-ийн хамтын ажиллагааны салбарыг тодорхойлно.
  • Байгаль орчин, биологи, биотехнологийн хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлнэ.
  • Араб хэл, Ойрхи Дорнод судлалын мэргэжлээр оюутан суралцуулна.
  • Кувейтын тусламжаар ШУТ-ийн тэргүүлэх чиглэлийн судалгаанд зориулсан орчин үеийн лабораторийн тоног төхөөрөмжтэй болох төсөл хэрэгжүүлнэ.

2009

2010-2011

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс

  • ШУТ-ийн хамтарсан судалгааны чиглэл, сэдвүүдийг тогтооно.
  • 2 орны их, дээд сургуулиудын үйлдвэрлэлийн технологийн судалгаа явуулах чадавхийг дээшлүүлэхэд хамтран ажиллана.
  • Инновацийн салбарт харилцан туршлага солилцоно.
  • ШУТ-ийн судалгааны болон инновацийн хамтын ажиллагааны хүрээнд мэдээллийн бааз байгуулах төсөл хэрэгжүүлнэ.

2008

2009-2011

Бүгд Найрамдах Филиппин Улс

  • ШУТ-ийн тэргүүлэх чиглэлд харьяалагдах хамтын ажиллагааны салбаруудыг тогтооно.
  • ШУТ-ийн хамтын ажиллагааны чиглэлүүдээр эрдэмтэд, судлаачдыг харилцан солилцож, хамтарсан уулзалт, семинар зохион байгуулна.
  • Хамтын ажиллагааны хүрээнд ШУТ-ийн мэдээллийг харилцан солилцоно.

2009

2010-2011

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс

  • Инновацийн тогтолцоог хөгжүүлэхэд туршлага судлах, судлаачдыг солилцох хөтөлбөр хэрэгжүүлнэ.

2009

2010-2011

Оросын Холбооны Улс

  • Инновацийн салбарт төлөөлөгчид, эрдэмтдийг солилцож, туршлага судлах хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • Биотехнологи, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах төсөл хэрэгжүүлнэ.
  • Шинжлэх ухааны суурь судалгааны салбарт эрдэмтэд солилцох хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • Оросын Нийгмийн Ухааны Сан, Суурь Судалгааны Сантай хамтран санхүүжүүлдэг хамтын судалгааг улам өргөжүүлнэ.

2008

2009-2011

Холбооны Бүгд Найрамдах Герман Улс

  • Монголд геологи, ашигт малтмалын судалгааг хөгжүүлэх зорилгоор мэргэжилтэн сургах, судалгааны лабораторийн чадавхийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллана.
  • “Төв Азийн усны нөөцийн нэгдсэн менежмент: Загвар бүс нутаг ба Монгол” төслийн хүрээнд хэрэгжиж буй Монголын усны экологийн цогц судалгааны үр дүнд үндэслэн Монгол Улсын усны экологийг сайжруулах хамтарсан хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх арга хэмжээ авна.
  • Германы үйлдвэрт нарийн мэргэжлийн дадлагажигч илгээнэ.
  • Хөрс, ус, агаарын бохирдолыг судлахад зориулан орчин үеийн тоног төхөөрөмжүүд нийлүүлэх, тэдгээрийг ажиллуулах мэргэжилтэн сургах хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • Германы тусламжаар биотехнологийн салбарт судлаачдыг бэлтгэх, лабораторийн чадавхийг дээшлүүлэх, инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • ХБНГУ-ын ШУТ-ийн үйл ажиллагаанд үйлдвэрлэгчдийг татан оролцуулах, тэдний зүгээс хийх санхүүжилтийг урамшуулах туршлагыг нэвтрүүлэх чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлнэ.
  • Германы тусламжаар хот төлөвлөлт, зам тээврийн судалгааг хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • Мал аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах технологийг хөгжүүлэхэд хамтран ажиллана.

2009

2010-2011

Бүгд Найрамдах Унгар Улс

  • Хөдөө аж ахуй, биотехнологи, уул уурхай, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • Шинжлэх ухааны удирдлага, санхүүжилтийн тогтолцоог харилцан судлах зорилгоор мэргэжилтэн солилцоно.
  • Инновацийн тогтолцоог хөгжүүлэх хамтын ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • Унгарын Их Сургуулиудад шинжлэх ухаан, технологийн чиглэлээр монгол оюутан сургана.
  • ШУТ-ийн хамтын ажиллагааны хүрээнд эрдэмтэд, судлаачдыг харилцан солилцож, семинар, уулзалт зохион байгуулна.
  • Нийгэм, хүмүүнлэгийн ухааны хамтарсан судалгааг өргөжүүлнэ.

2009

2010-2011

Бүгд Найрамдах Турк Улс

  • ШУТ-ийн хамтын ажиллагааны салбаруудыг тогтооно.
  • Шинжлэх ухааны байгууллагуудын шууд хамтын ажиллагааг хөгжүүлнэ.
  • Хамтын ажиллагааны хүрээнд ШУТ-ийн мэдээлэл солилцоно.
  • Инновацийн тогтолцоог хөгжүүлэх хамтын ажиллагааны хүрээнд мэргэжилтэн солилцож, семинар, уулзалт зохион байгуулах төсөл хэрэгжүүлнэ.
  • 2 орны Шинжлэх ухааны удирдлага, санхүүжилтийн тогтолцоог харилцан судлах зорилгоор мэргэжилтэн солилцож, уулзалт, семинаруудыг зохион байгуулна.

2008

2009-2011

Бүгд Найрамдах Франц Улс

  • Хөдөө аж ахуй, биотехнологи, нанотехнологи, мэдээллийн технологи, суурь судлагааны салбарт хамтран ажиллана.
  • 2 орны Шинжлэх ухааны байгууллагуудын шууд харилцааг хөгжүүлэх арга хэмжээ авна.

2008

2009-2010

Бүгд Найрамдах Чех Улс

  • ШУТ-ийн хамтын ажиллагааны чиглэлийг тогтооно.
  • ШУТ-ийн хамтын ажиллагааны хүрээнд эрдэмтэд, судлаачдыг харилцан солилцоно.
  • Хамтын ажиллагааны хүрээнд ШУТ-ийн мэдээлэл солилцоно.

2009

2010-2011

Их Британи

  • Шинжлэх ухааны байгууллагуудын шууд харилцааг хөгжүүлнэ.
  • ШУТ-ийн хамтын ажиллагааны салбарыг тогтооно.
  • Хүмүүнлэгийн ухааны салбарт хамтын ажиллагааны хөтөлбөрийг үргэлжлүүлнэ.

2009

2010-2011

Австри

  • ШУТ-ийн хамтын ажиллагааны салбарыг тодорхойлно.
  • Монголын байгаль орчин, биологийн төрөл зүйлийг хамгаалах чиглэлээр хамтарсан судалгааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.

2008

2009-2011

Бүгд Найрамдах Польш Улс

  • ШУТ-ийн тэргүүлэх чиглэлүүдээр хамтран ажиллах салбаруудыг тогтооно.
  • Инновацийн тогтолцоог хөгжүүлэх хамтын ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • Хамтын ажиллагааны хүрээнд эрдэмтэд, судлаачдыг харилцан солилцоно.
  • Хамтын ажиллагааны хүрээнд ШУТ-ийн мэдээлэл солилцоно.

2009

2010-2011

Бүгд Найрамдах Литви Улс

  • ШУТ-ийн хамтын ажиллагааны хүрээнд мэдээлэл солилцоно.
  • 2 орны инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • ШУТ-ийн хамтын ажиллагааны салбарыг тогтооно.

2009

2010-2011

Бүгд Найрамдах Латви Улс

  • ШУТ-ийн салбарын хамтын ажиллагааны салбарыг хамтран тодорхойлсны үндсэн дээр эрдэмтдийг харилцан солилцож, туршлага судлах хөтөлбөр хэрэгжүүлнэ.

2009

2010-2011

Испаний Вант Улс

  • Мэдээллийн технологи, анагаах ухаан, биотехнологи, хөдөө аж ахуй, геологи, техник ба нийгмийн ухааны салбаруудад төсөл хэрэгжүүлнэ.
  • Хамтран ажиллаж буй салбаруудад шинжлэх ухаан, технологийн мэдээлэл, баримт бичиг солилцоно.
  • Эрдэм шинжилгээний хамтарсан семинар, уулзалт зохионо.

2008

2009-2011

Австрали

  • ШУТ-ийн салбарт хамтарч ажиллах чиглэлүүдийг тогтооно.
  • Монгол Улсад ШУТ-ийн удирдлага, санхүүжилтийг сайжруулах хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • Хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэх, үйл ажиллагааг нь өргөжүүлэх арга хэмжээ авна.

2009

2010-2011

Шинэ Зеланд

  • ШУТ-ийн хамтын ажиллагааны салбаруудыг тогтооно.
  • Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах хөтөлбөр, төсөл хэрэгжүүлнэ.

2009

2010-2011

Америкийн Нэгдсэн Улс

  • Хамтран хэрэгжүүлж буй сансар судлалын төслийг үргэлжлүүлнэ.
  • 2 орны ШУТ-ийн судалгааын улсын болон хувийн байгууллагуудын хооронд шууд хамтын ажиллагааг хөгжүүлэх ажлыг зохион байгуулна.
  • ШУТ-ийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэл, хамтарсан судалгааны сэдвүүдийг тодорхойлно.
  • Монголын их, дээд сургуулиудын үйлдвэрлэлийн технологийн судалгаа явуулах чадавхийг дээшлүүлэхэд хамтран ажиллана.

2008

2009-2011

Канад

  • Канадын тусламжаар Монгол орны байгаль орчны хамгаалал болон нөхөн сэргээлтийн судалгааг хөгжүүлэхэд зориулсан хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • Хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ.

2008

2009-2011

Куба

  • Биотехнологийн судалгааны хамтарсан төслийг үргэлжлүүлэх, үйл ажиллагааг нь өргөжүүлэх арга хэмжээ авна.
  • ШУТ-ийн хамтын судалгааны сэдвүүдийг тогтооно.

2008

2009-2011

Гадаад улсад байгаа Монгол Улсын Элчин сайдын яам

  • Гадаад улсад байгаа Монгол Улсын Элчин сайдын яамдаар дамжуулан тухайн орны ШУТ-ийн мэдээллийг авдаг болох арга хэмжээг авна.

2008

2009

Гадаадад эрдэм шинжилгээний ажил эрхэлж буй Монгол Улсын иргэн

  • Гадаадад эрдэм шинжилгээний ажил эрхэлж буй Монгол Улсын иргэдийг бүртгэлд хамруулж, тэдний судалгааны талаарх мэдээллийн санг бүрдүүлнэ.
  • Гадаадад эрдэм шинжилгээний ажил эрхэлж буй Монгол Улсын иргэдтэй гэрээ байгуулж, тэднийг гадаад орон буюу олон улстай хамтарсан ШУТ-ийн төсөл, хөтөлбөрт Монголын талын гүйцэтгэгчээр ажиллуулна.

2008

2009-2011

Хавсралт 2

“ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛЭХ

ҮНДСЭН ЧИГЛЭЛ” ХӨТӨЛБӨРИЙН 2 ДУГААР ҮЕ ШАТ

(2012-2015)

Хамтран ажиллах олон улсын байгууллага, гадаад орон

Үйл ажиллагаа

Боловсруулж баталгаажуулах хугацаа

Хэрэгжүүлэх хугацаа

Нэгдсэн Үндэстний Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын Байгууллага (UNESCO)

  • НҮБ-аас хэрэгжүүлэх дэлхийн болон бүс нутгийн хэмжээний төсөл, хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад хэрэгжих ШУТ-ийн судалгааны хөтөлбөрийг идэвхитэйгээр санаачлан, ЮНЕСКО-той хамтран хэрэгжүүлэхээр тохиролцоно.
  • Монгол Улсын нийгэм, эдийн засаг, байгаль орчны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хүрээнд ШУТ-ийн судалгааны шинэ төсөл санаачлан, ЮНЕСКО-той хамтран хэрэгжүүлэхээр тохиролцоно.

2012

2013-2015

Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг (IAEA)

  • Мал эмнэлэг, эрүүл мэнд, уул уурхай, цацраг, гамшгийн судалгааны салбарт хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

2012

2013-2015

Олон Улсын Шинжлэх ухааны Зөвлөл (ICSU)

  • ОУШУЗ-ийн үйл ажиллагааны хүрээнд шинжлэх ухаан болон нийгмийн хөгжилд чухал олон улсын хэмжээний асуудлуудыг гарган тавьж, Сратегийн төлөвлөгөөг боловсруулахад санаачлага гарган оролцоно.

2012

2013-2015

Шинжлэх ухаан, технологийн мэдээллийн олон улсын төв (ICSTI)

  • ШУТ-ийн мэдээлэлд нэвтрэх, түгээх тогтолцоог хөгжүүлэхэд хамтран ажиллана.
  • ШУТМОУЗ-ийн зорилгуудын хүрээнд шинэ санаачлага гаргах үйл ажиллагааг дэмжинэ.

2012

2013-2015

Азийн сансрын шинжлэх ухаан, технологийн боловсролын төв (CSSTE)

  • Сансрын мэдээллийн технологи, байгаль орчин, цаг уурын судалгаа, боловсон хүчин бэлтгэх хамтын ажиллагааг өргөжүүлнэ.
  • Хамтран ажиллахаар тохирсон салбарт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ.

2012

2013-2015

Дорно дахин, Ази судлалын олон улсын холбоо (ICANAS)

  • Бүс нутгийн хэмжээний судалгаанд хамтран оролцох арга хэмжээг авна.
  • Судалгааны шинэ хөтөлбөр санаачлан хэрэгжүүлэх арга хэмжээг авна.

2012

2013-2015

Олон улсын Шинжлэх ухааны академиудын холбоо (IAF)

  • Суурь судалгаа болон байгалийн шинжлэх ухааны орчин үеийн чиглэлүүдийн судалгааг хөгжүүлэхэд хамтран ажиллана.
  • Хамтын ажиллагааны салбаруудыг тогтооно.

2012

2013-2015

Азийн орнуудын Шинжлэх ухааны академиудын холбоо (AASA)

  • Шинжлэх ухаан, технологийн хөгжлийн асуудлууд, тэдгээрийн нийгэм, эдийн засаг дахь үр нөлөөг судлах чиглэлээр хамтран ажиллана.

2012

2013-2015

Удирдлагын асуудал судлах олон улсын эрдэм шинжилгээний хүрээлэн (МНИИПУ)

  • Хамтын ажиллагааны шинэ хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • ШУТ-ийн удирдлага, мэдээллийн технологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

2012

2013-2015

Бусад орон, Олон улсын байгууллага

  • ШУТ-ийн хамтын ажиллагааны гэрээ нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа нөхцөлд хамтын ажиллагааг үргэлжлүүлэх буюу цаашид өргөжүүлэх, үр дүнг сайжруулах арга хэмжээг авна.
  • ШУТ-ийн тэргүүлэх чиглэлд хамтран ажиллах хөтөлбөр хэрэгжүүлнэ.

2012

2013-2015

Япон

  • Монголд хөдөө аж ахуй, байгаль орчин, биотехнологи, нанотехнологи, мэдээллийн технологи, техникийн ухаан, хүмүүнлэгийн ухааны судалгааг хөгжүүлэх, боловсон хүчин бэлтгэх хөтөлбөр, төсөл хэрэгжүүлнэ.
  • Японы нэр хүндтэй их сургуулиудад ШУТ-ийн удирдлага, санхүүжилт, инновацийн салбарын судлаачдыг бэлтгэнэ.
  • ШУТ-ийн тэргүүлэх чиглэлээр судалгаа хийдэг Японы эрдэмтдийг Монголын их сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагуудад урьж ажиллуулна.
  • Хот төлөвлөлт, зам тээврийн шинжлэх ухааны салбарт мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ.

2012

2013-2015

Бүгд Найрамдах Хятад Ард Улс

  • Хамтран хэрэгжүүлж буй ШУТ-ийн төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлж, тэдгээрийн үйл ажиллагааг өргөжүүлнэ.
  • ШУТ-ийн хамтран ажиллах шинэ салбар, судалгааны сэдвүүдийг тогтоож, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • Олон талын болон бүс нутгийн ШУТ-ийн төсөл, хөтөлбөрүүдэд хамтран оролцоно.

2012

2013-2015

Бүгд Найрамдах Энэтхэг Улс

  • ШУТ-ийн хамтран ажиллах чиглэлүүдийг тогтооно.
  • Хэрэгжиж буй хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнг дүгнэж, цаашид үргэлжлүүлэх, тэдгээрийн үйл ажиллагааг өргөжүүлэх арга хэмжээ авна.
  • Олон талын болон бүс нутгийн ШУТ-ийн төсөл, хөтөлбөрт хамтран оролцоно.

2013

2014-2015

Бүгд Найрамдах Солонгос Улс

  • 2 талын тохирсон ШУТ-ийн хамтын ажиллагааны салбарт хөтөлбөр, төсөл хэрэгжүүлнэ.
  • Олон талын болон бүс нутгийн ШУТ-ийн төсөл, хөтөлбөрт хамтран оролцоно.

2013

2014-2015

Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс

  • 2 улсын шинжлэх ухааны байгууллагуудын хооронд хамтын ажиллагааг өргөжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • Хөдөө аж ахуйн салбарын судалгааны ололт, туршлагыг хуваалцах зорилгоор төлөөлөгчид, судлаачдыг харилцан солилцоно.

20012

2013-2014

Тайвань

  • Хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлж, үйл ажиллагааг нь өргөжүүлнэ.
  • ШУТ-ийн хамтын ажиллагааны салбаруудыг тогтооно.

2012

2013-2015

Бүгд Найрамдах Казахстан Улс

  • ШУТ-ийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүнэ.
  • 2 орны байгаль, ховор ан амьтныг хамгаалахад хамтран ажиллах хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • Инновацийн тогтолцоог хөгжүүлэхэд хамтран ажиллана.
  • ШУТ-ийн хамтын ажиллагааны хүрээнд, эрдэмтэд, оюутнууд солилцох, мэдээлэл солилцох төсөл, хөтөлбөрийг үргэлжлүүлнэ.
  • Олон талын болон бүс нутгийн ШУТ-ийн төсөл, хөтөлбөрт хамтран оролцоно.

2012

2013-2015

Бүгд Найрамдах УзбекистанУлс

  • ШУТ-ийн хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнг дүгнэж, тэдгээрийг үргэлжлүүлэх, үйл ажиллагааг нь өргөжүүлэх арга хэмжээ авна.

2012

2013-2014

Кувейт

  • 2 тал тохирсон ШУТ-ийн хамтын ажиллагааны салбарт төсөл хэрэгжүүлнэ.
  • Хэрэгжиж буй хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнг дүгнэж, цаашид үргэлжлүүлнэ.

2012

2013-2015

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс

  • Хамтран ажиллахаар тохирсон салбаруудад төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • Хэрэгжиж буй хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнг дүгнэж, цаашид өргөжүүлэх арга хэмжээ авна.
  • Олон талын болон бүс нутгийн ШУТ-ийн төсөл, хөтөлбөрт хамтран оролцоно.

2013

2014-2015

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс

  • Инновацийн тогтолцоог хөгжүүлэхэд туршлага судлах, судлаачдыг солилцох хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • ШУТ-ийн судалгааны хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх салбарыг тодорхойлно.

20012

2013-2015

Бүгд Найрамдах Филиппин Улс

  • ШУТ-ийн хамтран ажиллахаар тохирсон салбаруудад хөтөлбөр, төсөл хэрэгжүүлнэ.
  • ШУТ-ийн хамтын ажиллагааны чиглэлүүдээр эрдэмтэд, судлаачдыг харилцан солилцож, хамтарсан уулзалт, семинар зохион байгуулна.
  • Хамтын ажиллагааны хүрээнд ШУТ-ийн мэдээллийг солилцоно.
  • Олон талын болон бүс нутгийн ШУТ-ийн төсөл, хөтөлбөрт хамтран оролцоно.

2012

2013-2015

Оросын Холбооны Улс

  • ШУТ-ийн хамтын ажиллагааны салбаруудыг тогтооно.
  • Хамтран хэрэгжүүлж буй үр дүнтэй ШУТ-ийн хөтөлбөр, төслүүдийг үргэлжлүүлэх арга хэмжээ авна.
  • Олон талын болон бүс нутгийн ШУТ-ийн төсөл, хөтөлбөрт хамтран оролцоно.

2012

2013-2015

Холбооны Бүгд Найрамдах Герман Улс

  • ШУТ-ийн тэргүүлэх чиглэлээр хамтран ажиллах салбаруудыг тогтооно.
  • Хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнг дүгнэж, цаашид өргөжүүлэх арга хэмжээ авна.
  • Хөрс, ус, агаарын бохирдолыг судлахад зориулан мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • Германы үйлвэрт нарийн мэргэжлийн дадлагажигч илгээх үйл ажиллагааг үргэлжлүүлнэ.
  • Мал аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах технологийг хөгжүүлэхэд хамтран ажиллана.

2012

2013-2015

Бүгд Найрамдах Унгар Улс

  • Биотехнологи, нанотехнологи, мэдээллийн технологийн судалгааг хөгжүүлэхэд хамтран ажиллана.
  • БНУУ-ын тэргүүлэх их сургуулиудад шинжлэх ухаан, технологийн чиглэлээр монгол оюутнуудыг сургана.
  • Хэрэгжиж буй хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнг дүгнэж, үргэлжлүүлэх арга хэмжээг авна.

2012

2013-2015

Бүгд Найрамдах Турк Улс

  • ШУТ-ийн хамтран ажиллахаар тохирсон салбаруудад төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • Хэрэгжиж буй хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнг дүгнэж, үргэлжлүүлэх арга хэмжээг авна.

2012

2013-2015

Бүгд Найрамдах Польш Улс

  • Хамтран ажиллахаар тохирсон салбаруудад төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • Хэрэгжиж буй хамтарсан төслүүд, хөтөлбөрүүдийн үр дүнг дүгнэж, цаашид үргэлжлүүлэх арга хэмжээг авна.

2012

2013-2015

Австри

  • ШУТ-ийн хамтран ажиллахаар тохирсон салбаруудад төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • Хэрэгжиж буй хамтарсан хөтөлбөрүүдийн үр дүнг дүгнэж, цаашид үргэлжлүүлэх арга хэмжээг авна.

2012

2013-2015

Их Британи

  • Хамтран ажиллахаар тохирсон салбарт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • Нийгэм, хүмүүнлэгийн ухааны судалгааны төслийг үргэлжлүүлнэ.

2012

2013-2015

Бүгд Найрамдах Франц Улс

  • Хамтран ажиллахаар тогтсон салбаруудад төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • Францад үйлдвэрийн технологийн чиглэлээр, мэргэжил дээшлүүлэх, дадлагжигч илгээх хөтөлбөр хэрэгжүүлнэ.

2012

2013-2015

Бүгд Найрамдах Литви Улс

  • Хэрэгжиж буй хамтын ажиллагааны хөтөлбөр, төслүүдийн үйл ажиллагааг өргөжүүлнэ.
  • Хамтран ажиллахаар тохирсон салбаруудад хөтөлбөр, төсөл хэрэгжүүлнэ.

2012

2013-2015

Бүгд Найрамдах Латви Улс

  • ШУТ-ийн хамтын ажиллагааны хүрээнд эрдэмтдийг харилцан солилцож, туршлага судлах хөтөлбөрүүдийг үргэлжлүүлнэ.
  • Хамтран ажиллахаар тохирсон салбаруудад хөтөлбөр, төсөл хэрэгжүүлнэ.

2012

2013-2014

Испаний Вант Улс

  • Хамтран ажиллаж буй салбаруудын төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлнэ.
  • Хамтран ажиллах ШУТ-ийн салбаруудыг тогтооно.

2012

2013-2015

Бүгд Найрамдах Чех Улс

  • Хамтран ажиллахаар тохирсон ШУТ-ийн салбаруудад төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • Инновацийн тогтолцоог хөгжүүлэх хамтын ажиллагааны хүрээнд мэргэжилтэн солилцох хөтөлбөр хэрэгжүүлнэ.

2013

2014-2015

Австрали

  • 2 тал хамтран ажиллахаар тохирсон салбаруудад төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • Биологи, биотехнологи, нанотехнологийн салбарт хамтран ажиллана.
  • Хэрэгжиж буй төслүүд, хөтөлбөрүүдийн үр дүнг дүгнэж, өргөжүүлэх арга хэмжээ авна.

2012

2013-2015

Шинэ Зеланд

  • 2 талын хамтран ажиллахаар тохирсон салбаруудад төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • Шинэ Зеландын их сургуулиудад ШУТ-ийн тэргүүлэх чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд хамтран ажиллана.
  • Хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнг дүгнэж, үйл ажиллагааг нь өргөжүүлэх арга хэмжээ авна.

2012

2013-2015

Америкийн Нэгдсэн Улс

  • Хэрэгжиж буй хамтын ажиллагааны хөтөлбөрүүдийг үргэлжлүүлнэ.
  • Монголын биотехнологи, нанотехнологи, мэдээллийн технологийн судалгааны байгууллагуудын чадавхийг сайжруулахад хамтарч ажиллана.
  • АНУ-ны нэр хүндтэй их сургуулиудад биотехнологи, нанотехнологи, мэдээллийн технологийн чиглэлээр оюутан сургана.
  • АНУ-ын нэр хүндтэй их сургуулиудад ШУТ-ийн удирдлагын чиглэлээр оюутан сургана.
  • 2 орны улсын болон хувийн ШУТ-ийн судалгааны байгууллагуудын шууд хамтын ажиллагааны хүрээнд ШУТ-ийн судалгааны хөтөлбөр, төсөл хэрэгжүүлнэ.

2012

2013-2015

Канад

  • 2 тал хамтран ажиллахаар тохирсон салбаруудад төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • Хэрэгжиж буй хөтөлбөрүүдийг үргэлжлүүлнэ.

2012

2013-2015

Куба

  • ШУТ-ийн хамтран ажиллахаар тохирсон салбарт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • Хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийг үргэлжлүүлнэ.

2012

2013-2015

Гадаадад эрдэм шинжилгээний ажил эрхэлж буй Монгол Улсын иргэн

  • Гадаадад эрдэм шинжилгээний ажил эрхэлж буй Монгол Улсын иргэдийг бүртгэлд хамруулж, тэдний судалгааны талаарх мэдээллийн санг бүрдүүлнэ.
  • Гадаад орон буюу олон улстай хамтарсан ШУТ-ийн төсөл, хөтөлбөрт Гадаадад эрдэм шинжилгээний ажил эрхэлж буй Монгол Улсын иргэдийг гэрээ байгуулж, Монголын талын гүйцэтгэгчээр ажиллуулна.

2012

2013-2015


Хэвлэх | Дээшээ | Буцах
 

НҮҮР
© 2008 он. ECHIPS ELECTRONICS & БОЛОВСРОЛ СОЁЛ ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ
Нийт хандалт 17391 Онлайнд 5 зочин холбогдсон байна