ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ 2008 оны дугаар 3 сарын 5-ны өдөр Улаанбаатар хот Дугаар 83
Жагсаалт батлах тухай
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 19.7-д заасныг vндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Монгол Улсын тэргvvлэх ач холбогдол бvхий салбарын жагсаалт"-ыг хавсралтын ёсоор шинэчлэн баталсугай.
2. Тэргvvлэх ач холбогдол бvхий салбарт хөрөнгө оруулалт хийсэн аж ахуйн нэгжид орлогын албан татварын хөнгөлөлт vзvvлэх журмыг шинэчлэн боловсруулж мөрдvvлэхийг Vндэсний татварын ерөнхий газар (Л.ЗОРИГ)-т vvрэг болгосугай.
3. "Салбарын vйл ажиллагааны ангилал", "Барааг тодорхойлох, кодлох, уялдуулсан систем"-ийг уялдуулж тэргvvлэх ач холбогдол бvхий салбарын vйл ажиллагааны чиглэлээр хөрөнгө оруулалт хийх тоног төхөөрөмжийн жагсаалтыг баталж, мөрдvvлэхийг Сангийн сайд Ч.Улаан, Vйлдвэр, худалдааны сайд Х.Наранхvv нарт даалгасугай.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 311 дvгээр тогтоолыг хvчингvй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Сангийн сайд Ч.УЛААН
| | | Засгийн газрын 2008 оны 83 дугаар тогтоолын хавсралт | МОНГОЛ УЛСЫН ТЭРГVVЛЭХ АЧ ХОЛБОГДОЛ БVХИЙ САЛБАРЫН ЖАГСААЛТ | Салбар, дэд салбар | Бvлэг, дэд бvлэг | Хөрөнгө оруулалт, өргөтгөл, шинэчлэл хийх салбарын жагсаалт | Хөдөө аж ахуй | А.01 | 0161 | Газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжсэн туслах үйл ажиллагаа /Усалгаатай газар тариалангийн услах системийн тоног төхөөрөмж/ | Аж үйлдвэр | С.19 | 1920 | Боловсруулсан нефтийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл /Нүүрсийг шууд болон шууд бус аргаар нэрж шингэн түлш гарган авах үйлдвэрлэл/ | С.19 | 1920 | Боловсруулсан нефтийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл /нефтийг боловсруулан хий, шатахуун, бусад дайвар бүтээгдэхүүн гарган авах/ | С.24 | 2410 | Төмөр болон ган үйлдвэрлэл /Ангижруулсан төмрийн хүдэр, төмрөөр бэлдэц, арматур цутган хийсэн зам төмөр, хоолой, утас үйлдвэрлэх/ | С.19 | 1910 | Коксон зууханд боловсруулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл /Нүүрснээс хий, хагас кокс, кокс, давирхай бусад дайвар бүтээгдэхүүн гарган авах, коксон (брикет) түлшний үйлдвэрлэл/ | С.20 | 2029 | Химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл /Арьс боловсруулахад хэрэглэдэг тос үйлдвэрлэх тоног төхөөрөмж/ | С.24 | 2431 | Төмөр болон гангийн цутгамал үйлдвэрлэл /Ширэм, ган цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэх/ | Цахилгаан, хий үйлдвэрлэл, нийтийн аж ахуй, барилга | D.35 | 3510 | Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах түгээх үйл ажиллагаа /Усан цахилгаан станц, дулааны болон өндөр хүчин чадлын дизель цахилгаан станцын угсарч суурилуулах тоног төхөөрөмж | D.35 | 3520 | Хийн аж ахуй, хийн түлшийг хуваарилах үйлдвэрлэл /Хийн түлшийг дамжуулах, түгээх, хуваарилах, тээвэрлэх, борлуулах үйл ажиллагаа/ | D.35 | 3510 | Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах түгээх үйл ажиллагаа /Хөдөөгийн сумдыг эрчим хүчний тогтвортой эх үүсвэрт холбох, нар, салхины орчин үеийн технологи бүхий суурин станцаар хангах/ | D.35 | 3530 | Уур, агааржуулагчийн хангамжийн үйл ажиллагаа /Уур үйлдвэрлэл, төвлөрсөн дулаан түгээх гол шугамын барилга барих, өргөтгөхөд шаардлагатай тоног төхөөрөмж/ | Е.36 | 3600 | Ус хуримтлал, ариутгал, усан хангамжийн үйл ажиллагаа /Хүн ам, үйлдвэрлэлийн хэрэгцээний цэвэр усны эх үүсвэрийн болон түгээх гол шугам сүлжээг барих, өргөтгөх/ | Е.37 | 3700 | Бохир ус хуримтлуулах, цэвэрлэх, ариутгах үйл ажиллагаа /Хот, суурин газрын бохир усыг дэвшилтэт технологи ашиглан байгаль экологид халгүй аргаар цэвэрлэх байгууламж болон түүний гол шугам сүлжээг барьж байгуулах, өргөтгөх/ | Е.38 | 382 | Хог хаягдлыг ариутгах, цуглуулах, боловсруулах үйл ажиллагаа /Xог хаягдлыг зайлуулах, боловсруулах, устгах орчин үеийн техник, технологи бүхий үйлдвэр барьж байгуулах/ | Аялал, жуулчлал | F.41 | 4100 | Барилга угсралт /Олон улсын стандарт хангасан, аялал жуулчлалын иж бүрэн үйлчилгээг үзүүлэх байгууламжийг барьж байгуулах/ | F.41 | 4100 | Барилга угсралт /Олон улсын стандарт хангасан, томоохон хурал, зөвлөлгөөн зохион байгуулах, 400-аас дээш хүний суудал бүхий конференц танхимтай 4 болон түүнээс дээш од бүхий зочид буудал барьж байгуулах/ | Эрүүл мэнд, биеийн тамир | Q.86 | 8610 | Эмнэлгийн үйл ажиллагаа /Хүн эмнэлгийн орчин үеийн оношилгооны суурин тоног төхөөрөмж/ | Боловсрол, шинжлэх ухаан | P.85 | 852 | Техник мэргэжлийн дунд боловсрол олгох үйл ажиллагаа /Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад инженер-технологийн хичээлийн орчин үеийн лабораторийн тоног төхөөрөмж, сургалтын дэвшилтэт техник хэрэгсэл, тоног төхөөрөмж/ | М.74 | | Мэргэжлийн, шинжлэх ухаан, техникийн ажлын бусад үйл ажиллагаа /Эрдэм шинжилгээний ажлын орчин үеийн багаж хэрэгсэл, лабораторийн тоног төхөөрөмж, өндөр дэвшилтэт технологи нутагшуулах/ | Мэдээлэл, харилцаа холбоо | C.26 | 2620 | Компьютер, түүний гадаад тоног төхөөрөмжийн эд ангийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж | J.61 | 6110 | Утсан холбоо /Шинэ үеийн интернет протоколд суурилсан ухаалаг сүлжээний тоног төхөөрөмж/ | J.61 | 6120 | Утасгүй холбоо /Хот, сум, суурин, хил, төв зам дагуух утасгүй холбооны тоног төхөөрөмж, бааз станц, түүний зай тэжээл, цамхаг, байр, бааз станцыг төвтэй холбосон дамжуулах байгууламжийн тоног төхөөрөмж, шилэн кабель, түүний өргөтгөл/ | J.61 | 6130 | Cансрын холбоо /Бүх нийтийн үүрэг гүйцэтгэж байгаа, улс даяар телевиз, радиогийн өргөн нэвтрүүлэг хүргэх үүрэг бүхий сансрын холбооны тоног төхөөрөмж/ | J.61 | 6190 | Цахилгаан холбооны бусад үйл ажиллагаа /Олон улсын гарц, хот хооронд, аймаг, сумын түвшиний интернетийн урсгалын тоног төхөөрөмж/ | J.62 | 6201 | Компьютер, программчиллын үйл ажиллагаа /Бүх төрлийн программ хамгамжийн бүтээгдэхүүн/ | Хөнгөн үйлдвэр | С.13 | 1311 | Нэхмэл утсыг бэлтгэх, сэмлэх, самнах, туузлах, сунгах, ээрэх үйл ажиллагаа /ээрэх, эрчлэх, томруулан ороох, шилжүүлэн ороох, будах/ | С.13 | 1312 | Нэхмэл даавууг нэхэх үйл ажиллагаа /ноолуур, ноосон, даавуун нэхмэл үйлдвэрлэх технологийн шугамууд/ | С.13 | 1313 | Нэхмэл эдлэлийг дуусгах шатны үйл ажиллагаа /нэхмэл, сүлжмэл эдлэлийн эцсийн шатны технологийн шугамууд/ | С.13 | 1322 | Хивс, хивсэнцэр үйлдвэрлэл /шалны нэхмэл бүтээлэг үйлдвэрлэл: хивс, хивсэнцэр үйлдвэрлэлийн технологийн шугамууд/ | С.14 | 1430 | Нэхмэл болон сүлжмэл хувцас үйлдвэрлэл /нэхмэл болон сүлжмэл эдлэлээр хийсэн гадуур хувцас, бусад эдлэл үйлдвэрлэх технологийн шугамууд/ | С.15 | 1511 | Арьс, шир, үслэг арьсны гүйцэд боловсруулах үйлдвэрлэл /арьс, шир үслэгийн эцсийн боловсруулалтын технологийн шугамууд/ | С.15 | 1520 | Гутал үйлдвэрлэл /гутал үйлдвэрлэх технологийн шугамууд/ |
|