Нээгдсэн огноо : 2005.12.04 хувилбар 1.0
  Шинэчилсэн : 2007.03.09 хувилбар 2.0
  Шинэчилсэн : 2008.07.23 хувилбар 3.0
    Гарчиг, нэрээр
    Агуулгаар
    Гарсан оноор, өдрийн огноогоор
    Дугаараар
   
 
 
ЖУРАМ, ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ
Актын төрөл  (Сайдын тушаал)
Актын дугаар  (167)
Батлагдсан огноo  (2008-04-09)
Файлаар  (Татах)

 

 

                                                                                               

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

2008 оны 4 дүгээр                                                      Дугаар 167                                                                          Улаанбаатар хот

сарын 09-ний өдөр

Журам, загвар батлах тухай

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 8.1.8 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Нэгжийн дарга нарын зөвлөлийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийг үндэслэн ТУШААХ нь:

          1. "Шинжлэх ухаан, технологийн зэхэц ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, санхүүжүүлэх, үр дүнг тооцох журам"-ыг нэгдүгээр, Шинжлэх ухаан, технологийн зэхэц ажлыг эргэж төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжүүлэх гэрээний загварыг хоёрдугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

          2. Энэхүү журмыг мөрдөн хэрэгжүүлж, Үндэсний аудитын газраас зэхэц ажлын талаар хийсэн дүгнэлт, зөвлөмжийн биелэлтийг зохион байгуулж, үр дүнг нь энэ оны 5 дугаар сарын 15-ны дотор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд ирүүлэхийг Шинжлэх ухаан, технологийн сан (Х.Цоохүү)-д даалгасугай.

3. Уг журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Шинжлэх ухаан, технологийн газар (Б.Энхтүвшин)-т даалгасугай.

          4. Энэ тушаал гарсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын "Журам, загвар шинэчлэн батлах тухай" 2006 оны 115 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

                             САЙД                                                 Н.БОЛОРМАА

         

         

                                                                                                                                               БСШУ-ы сайдын 2008 оны 4 дүгээр

                                                                                                                                             сарын 9 ны өдрийн 167дугаар                                                                                                                                                                тушаалын нэгдүгээр хавсралт

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ЗЭХЭЦ АЖЛЫГ ҮйлдВэрлэлД

НЭВТРҮҮЛЭХ, САНХҮҮЖҮҮЛЭХ, Үр дҮнг тооцох ЖУРАМ

          Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, ашиглах ажлыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, үр дүнг тооцоход энэхүү журмыг дагаж мөрдөнө.

1.2. Шинжлэх ухаан, технологийн зэхэц ажил гэж эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнд бий болсон,  цаашид инкубаторт бойжуулан худалдах буюу шууд жижиг, дунд үйлдвэрлэл бий болгох боломжтой шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар, технологи, туршилтын тоног төхөөрөмж  зэргийг  хэлнэ.

1.3. Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүжилт (цаашид "Санхүүжилт" гэх)-ийн хөрөнгө нь төсвийн ба төсвийн бус эх үүсвэрээс бүрдэнэ.

1.4. Төсвийн эх үүсвэрийг Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн зөвлөмжийг үндэслэн Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага жил бүр төсөвт тусгуулна. Төсвийн бус эх үүсвэрийг Шинжлэх ухаан, технологийн сан (цаашид "Сан" гэх) өөрийн үйл ажиллагааны орлогоос бүрдүүлнэ.

Хоёр. Зэхэц ажлын шалгаруулалт, санхүүжилт

2.1. Зэхэц ажлын төслийг Сан хүлээн авна.

2.2. Зэхэц ажлын төслийг Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шинжээчдийн хэсэг томилж сонгон шалгаруулна.

2.3. Зэхэц ажлыг сонгон шалгаруулахдаа дор дурдсан зүйлүүдийг багтаасан зэхэц ажлын төслийн баримт бичгийг үндэслэнэ:

а/  Зэхэц ажлын нэр;

          б/ Зэхэц ажлыг хэрэгжүүлэх хугацаа ( эхлэх, дуусах он, сар);

          в/ Зэхэц ажлыг хэрэгжүүлэх байгууллагын нэр;

          г/ Зэхэц ажлыг хэрэгжүүлэх шаардлага, ач холбогдол;

          д/ Зэхэц ажлыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын тооцоо;

          е/ Санхүүжилтээ эргэж төлөх болон зардлаа нөхөх тооцоо.

2.4. Шалгаруулалт хийхдээ дор дурдсан үзүүлэлтийг шалгуур болгоно:

- Зэхэц ажлын шинжлэх ухааны оюуны багтаамж, гарах үр дүнгийн ач холбогдол, хэрэгжих боломж;

- Техник-эдийн засгийн үндэслэл, үр ашгийн тооцоо;

- Үйлдвэрлэх бүтээгдэхүүний чанар, зах зээлийн судалгаа;

- Зэхэц ажлын талаар захиалагч болон хэрэглэгч байгууллагаас гаргасан санал, дүгнэлт;

- Олгосон санхүүжилтийг эргэж төлөх хугацаа, нөхцөл, тооцоо, график;

- Төсөл гүйцэтгэгч байгууллагын төлбөрийн чадвар, хөрөнгө, санхүүгийн байдлыг тодорхойлсон баримтууд.

2.5. Сонгон шалгаруулсан зэхэц ажлыг Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

2.6. Зэхэц ажлын сонгон шалгаруулалтыг тухайн оны эхний улиралд багтаан явуулж дуусгана.

2.7. Зэхэц ажлыг, санхүүжүүлэх, эргэн төлүүлэх, өр төлбөрийг барагдуулах, үр дүнг эцэслэн тооцож үнэлгээ өгөх, санхүүжилтийн төсвийн бус эх үүсвэрийг бүрдүүлэх үйл ажиллагааг Сан хариуцна.                       

2.8. Сонгон шалгаруулсан зэхэц ажлыг баталгаажуулсны дараа Сан гүйцэтгэгчтэй энэхүү тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан "Шинжлэх ухаан, технологийн зэхэц ажлыг эргэж төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжүүлэх гэрээ" (цаашид "гэрээ" гэх) байгуулна. Гэрээнд эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр олгох санхүүжилтийн хэмжээ, хугацаа, харилцан хүлээх эрх, үүрэг, хариуцлага, эргүүлж төлөх график, барьцааны хөрөнгийн баталгаа, зэхэц ажлын хэрэгжилтийн үр дүнг үнэлэх, эд хөрөнгийг хүлээж авах зэргийг тодорхой тусгана.

2.9. Зэхэц ажлыг хэрэгжүүлэх, түүний санхүүжилтийг төлөх хугацаа нь 3 жилээс дээшгүй байна.                   

                            

          Гурав. Зэхэц ажлын мэдээлэл, хяналт шинжилгээ

3.1. Сан зэхэц ажлын хэрэгжилтийн явцын тухай тайланг энэхүү журмын хавсралт № 1-ийн дагуу жил бүрийн 5 дугаар сарын 15-ны дотор, зэхэц ажлын гэрээний биелэлт, үр дүнг хавсралт №1, № 2-ын дагуу дараа оны 1 дүгээр сарын 15-ны дотор гаргаж шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.

3.2. Зэхэц ажлын тухайн жилийн эцсийн тайланд Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газар дараа жилийн эхний хагаст багтаан хяналт, шинжилгээ хийж, Сайдын зөвлөлийн зөвлөлийн хуралдаанд танилцуулж байна.

Дөрөв. Гэрээний хэрэгжилт, түүний үр дүн

4.1. Гүйцэтгэгч нь эргэж төлөгдөх нөхцөлтэй санхүүжилтийг ханшийн төлбөрийн хамт төлж, санхүүжүүлэгчтэй зэхэц ажлын хэрэгжилтийн үр дүнг хүлээн авах акт (гэрээний хавсралт № 3)-ыг үйлдсэнээр зэхэц ажлыг санхүүжүүлэх гэрээ дуусгавар болно.

4.2. Зэхэц ажлыг хэрэгжүүлэх явцад бий болсон үр дүн (эдийн ба эдийн бус хөрөнгө)-г гүйцэтгэгч нь Иргэний хуульд заасны дагуу өмчлөх эрхийг хэрэгжүүлнэ.

4.3. Гүйцэтгэгч нь төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллага байвал хэрэгжүүлсэн зэхэц ажлын үр дүнг дараахь зарчмаар ашиглана:

а/ Сан зэхэц ажлаар бий болсон үр дүн (эдийн ба эдийн бус хөрөнгө)-г үнэлэн, хүлээн авсан акт үйлдэж, гүйцэтгэгч байгууллагын санхүүгийн бүртгэл, тайлан тэнцэлд тусгуулна.

б/ Зэхэц ажлаар байгуулагдсан жижиг үйлдвэр, цех (цаашид "нэгж" гэх) нь гүйцэтгэгч байгууллагын бүтцэд багтах бөгөөд аж ахуйн тооцоонд үндэслэн өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллана.

в/ Зэхэц ажлыг  хэрэгжүүлсэн  баг тухайн нэгжийг ажиллуулах давуу эрх эдэлнэ.

г/ Нэгжийн удирдлагыг гүйцэтгэгч байгууллагын удирдлага томилно.

д/ Гүйцэтгэгч, нэгжийн удирдлагатай  аж ахуйн үйл ажиллагааны гэрээ байгуулна. Энэхүү гэрээнд нэгжийн үйл ажиллагааны үндсэн зарчим, бүтэц, зохион байгуулалт, боловсон хүчний асуудал, ашиг хуваарилах тухай тодорхой тусгах бөгөөд гэрээний хэрэгжилтэд гүйцэтгэгч хяналт тавина.

е/ Нэгжийн санхүүгийн бүртгэл, тайлан тооцоог гүйцэтгэгчийн нягтлан бодогч хариуцна.

ё/ Нэгжид ажиллагсдыг ажлынх нь үр дүнг үндэслэн үйл ажиллагааны цэвэр ашгийн 50 хүртэл  хувиар  жил бүрийн эцэст урамшуулна.

ж/ Өр төлбөртэй  нэгжид энэ журмын "ё" хэсэгт заасан заалт үйлчлэхгүй.

4.4. Гүйцэтгэгч эхний 3 жилийн дундаж цэвэр ашгийн 15 хүртэл хувийг Сантай байгуулсан гэрээнд заасны дагуу  түүнд нэг удаа шилжүүлнэ.

Тав. Зэхэц ажлын санхүүжилтийн эргэн төлөлт,  тооцох хариуцлага

5.1. Хугацаа хэтэрсэн санхүүжилт болон  тодорхой шалтгаанаар санхүүжилт эргэн төлөгдөөгүй төлбөрийг Сангийн удирдлага болон эргэн төлөгдөх хөрөнгийн асуудал хариуцсан ажилтан гэрээний дагуу гүйцэтгэгчид шаардлага тавьж төлүүлнэ.

5.2. Хэрэв гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаанд санхүүжилтийг төлөөгүй буюу хугацаа хэтрүүлбэл энэ тухай гүйцэтгэгчид мэдэгдсэний дараа барьцааны хөрөнгийг Сан өөрийн мэдэлд шилжүүлж авах эрхтэй.

5.3. Хугацаа хэтэрсэн санхүүжилтийн өр төлбөрийг барагдуулах талаар Сангийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй гүйцэтгэгчийг гэрээнд заасны дагуу хуулийн байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ.

5.4. Санхүүжилтийн ашиглалт, зарцуулалттай холбогдож гарсан зөрчил, маргааныг холбогдох хууль тогтоомж болон гэрээнд заасан нөхцлийн дагуу шийдвэрлэнэ.

---- о О о ----                  

Журмын хавсралт №1

Зэхэц ажлын явц, үр дүнг тайлагнах хүснэгт

Зэхэц ажлын нэр

Гүйцэтгэгч

Санхүүжилт

Хэрэгжилтийн явцад гарсан үр дүн

Авсан он, хугацаа, хэмжээ

Төлсөн

Үлдэгдэл

Хугацаандаа төлөх ёстой үлдэгдэл

Хугацаа

хэтэрсэн

үлдэгдэл

 буюу өр

                     Тайлан гаргасан: Шинжлэх ухаан, технологийн сангийн мэргэжилтэн

                                                           ................................................................

                                                                             

           Журмын хавсралт №2

Зэхэц ажлын санхүүжилтийн эргэн төлөлтийг тайлагнах хүснэгт

Он

Ажлын тоо

Санхүүжилт

/ сая.төг /

Эргэж төлсөн

/сая.төг /

Үлдэгдэл

Дүн

/сая.төг/

Хугацаан-даа байгаа

Хугацаа

хэтэрсэн

Тайлан гаргасан: Шинжлэх ухаан, технологийн сангийн мэргэжилтэн

                                                           ................................................................

БСШУ-ы сайдын 2008 оны4 дүгээр сарын

         9-ний өдрийн 167 дугаар тушаалын

хоёрдугаар хавсралт

Батлав: Шинжлэх ухаан,                                        Батлав: Гүйцэтгэгч

   технологийн сангийн                                                    байгууллагын                                           захирал                                                                  захирал

             .............                                                                          .............

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ЗЭХЭЦ АЖЛЫГ

ЭРГЭЖ ТӨЛӨГДӨХ НӨХЦӨЛТЭЙГЭЭР САНХҮҮЖҮҮЛЭХ

ГЭРЭЭНИЙ ЗАГВАР

Нэг. Гэрээний зорилго, үндэслэл

1.1. Шинжлэх ухаан, технологийн сан (цаашид "Сан" гэх)-гаас шинжлэх ухаан, технологийн хөгжлийг хөхүүлэн дэмжих, эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнд бий болсон зэхэц ажил (бэлэн бүтээгдэхүүн, боловсрогдсон технологи)-ыг үйлдвэрлэлд шуурхай нэвтрүүлэх, борлуулах, эрдэм шинжилгээний ажлын үр ашгийг дээшлүүлэх, хөрөнгийн эргэцийг түргэтгэх зорилготой төслүүдийг аж ахуйн нэгж, шинжлэх ухаан, технологийн байгууллага, хамтлагт тодорхой зориулалттай, эргэж төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжүүлэхэд энэ гэрээний зорилго оршино.

Хоёр. Гэрээний талууд

2.1. Санхүүжүүлэгч талаас Сан, гүйцэтгэгч талаас . . . . . . . . . . . . хот (аймаг) . . . . . . . . . . . . . дүүргийн . . . . . . . . . . . . . хороо, нутаг дэвсгэрт орших . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .  .

. . . . . .  . . . . . . . . . . . . . . . . . . . яам, байгууллага, үйлдвэр, компани

захирал (эзэн) нь . . . . . . . .  . . . . . . . . . овогтой . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .     (цаашид "гүйцэтгэгч" гэх) нь гэрээний нөхцлийг харилцан тохиролцсоны үндсэн дээр 200... оны ... дугаар сарын ...-ны өдрөөс  200... оны ...дугаар сарын ...-ны өдөр хүртэл ... жил, ...сар, ... хоногийн хугацаатайгаар, эргэж төлөгдөх баталгааг үндэслэн харилцан хариуцлага хүлээж, энэхүү гэрээг байгуулав.

Гурав. Гэрээний ерөнхий нөхцөл

3.1.. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .  зориулалтаар эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүжилтийн  хэмжээ (цаашид "санхүүжилт" гэх). . . . . . . . . . (тоогоор) . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .  (үсгээр) . . . . . . . . . . . . . .

  • 3.2. Санхүүжилт олгох хугацаа........................................

           Гэрээнд заасан санхүүжилтийн 

                   . . .  хувийг  200.. оны . . . дугаар сарын . ..-нд,

. . . . хувийг 200.. оны . . . дугаар сарын . . .-нд,

. . . . хувийг 200.. оны . . . дугаар сарын . . .-нд тус тус олгоно.

3.3. Санхүүжилт нь мөнгөний ханшийн имфляцийн түвшинд дүйцсэн ханшийн төлбөртэй байна. Гэрээний хугацаанд тооцож авах ханшийн төлбөрийн хэмжээ....%, ханшийн төлбөрийг тооцож авах хугацаа ..............................................                                                                   

                                                                    (сар)                      (улирал)

3.4. Санхүүжилтийг эргүүлж төлөх хугацаа (гэрээний хавсралт № 2)

3.5. Санхүүжилтийг төлж дуусах эцсийн хугацаа 200.. оны ...дугаар сарын . . -ны өдөр

3.6. Хугацаандаа төлөгдөөгүй санхүүжилтэд төлөх алдангийн  хэмжээ . . .%

3.7. Энэхүү гэрээний 3.3-д заасан санхүүжилтэд төлөхөөр тохирсон ханшийн төлбөрийн хэмжээг мөнгөний зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, Төв банкнаас явуулж байгаа мөнгөний бодлогоос хамаарч нэмэгдүүлэх буюу хорогдуулах эрхийг Сан эдлэхээр талууд харилцан тохиролцов.

3.8. Эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр энэхүү гэрээний 3.1-д заасан зориулалтаар олгосон хөрөнгийг гэрээнд зааснаас өөр зүйлд зарцуулахыг  хориглоно.

3.9. Санхүүжилтийг графикийн дагуу төлөхгүй байгаа гүйцэтгэгчид дахин зэхэц ажлын санхүүжилт олгохгүй.

Дөрөв. Хөрөнгийн баталгаа

4.1. Гүйцэтгэгч нь санхүүжилтийг авахын өмнө дор дурьдсан хөрөнгийн баталгааг санд гаргаж өгнө:

а/ Гүйцэтгэгч нь өөрийн өмчлөлд байгаа хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийг барьцаалан баталгааг гаргана. Иж бүрдэл тоног төхөөрөмжийг хэсэгчлэн барьцаалахгүй. Барьцаанд тавигдсан хөрөнгийн паспорт, эрхийн бичиг, бусад баримт болон шаардлагатай үед зарим биет зүйлийг хэлцлийн журмаар Сан өөрийн мэдэлд авна. Төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагын хувьд өөрийн байгууллагын хэрэгжүүлж буй төслүүдийн хөрөнгийг барьцаалан баталгааг гаргаж болно. Баталгааг зөвхөн тухайн байгууллагын захирал гаргана. (гэрээний хавсралт № 1)

б/ Гэрээнд заасан хугацаанд эргэн төлөгдөх санхүүжилтийг бүрэн төлөхийг баталсан баталгааг гүйцэтгэгч  нь санд бичгээр гаргаж өгнө.(гэрээний хавсралт № 2)

4.2. Хөрөнгийн баталгаа болон барьцаалах хөрөнгийн баримт өгөөгүй үед сан нь гүйцэтгэгчид санхүүжилтийг олгохгүй.

4.3. Хэрэв гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаанд санхүүжилтийг төлөөгүй буюу хугацаа хэтрүүлбэл энэ тухай гүйцэтгэгчид мэдэгдсэний үндсэн дээр барьцаанд авсан хөрөнгийг сан өөрийн мэдэлд шилжүүлэх эрхтэй.

Тав. Талуудын харилцан хүлээх эрх, үүрэг

5.1. Гүйцэтгэгч нь сангийн өмнө дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

а/ Санхүүжилтийг  гэрээнд заасны дагуу тогтоосон хугацаанд нь  бүрэн төлөх,

          б/ Гэрээний нөхцлийг сахин биелүүлэх,

          в/ Эхний 3 жилийн дундаж цэвэр ашгийн 15 хувийг Санд 1 удаа төлөх,

          г/ Зэхэц ажлын хэрэгжилтийн явцад бий болсон хөрөнгийг даатгуулах,

д/ Өөрийн аж ахуй, санхүүгийн үйл ажиллагаа болон санхүүжилттэй холбогдсон тайлан мэдээг шаардлагатай үед саадгүй гаргаж өгөх,

е/ Хэрэв гэрээний үүргээ зөрчвөл Санд гаргасан баталгаанд үндэслэн барьцаалагдсан хөрөнгийг санд шилжүүлэх,

          ё/ Гэрээнд заасан хэмжээнд санхүүжилтийг авах.

5.2. Сан нь  гүйцэтгэгчийн өмнө дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

а/ Санхүүжилтийг гэрээнд заасны дагуу тогтоосон хугацаанд нь гүйцэтгэгчид бүрэн шилжүүлэх,

          б/ Зэхэц ажлын хэрэгжилтийн явцад харилцан зөвшөөрч баталсан графикийн дагуу хяналт тавих, санал, зөвлөмж өгөх,

в/ Авсан санхүүжилтийг төлөх хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгэгч байгууллагын төслийн санхүүжилтийг тодорхой хугацаагаар зогсоох, эсвэл тусгай дансанд бүртгэж, барьцаа хөрөнгөөр төлүүлэх арга хэмжээ авах.

Зургаа. Гомдол гаргах, хариуцлага тооцох зарчим

6.1. Гэрээний нөхцлийг биелүүлээгүйгээс үүссэн хохирол, төлбөрийг төлүүлэх, хэрэг маргааныг шийдвэрлүүлэхдээ дор дурьдсан зарчмыг баримтална.

а/ Гурван сараас дээш хугацаа хэтэрсэн буюу эрх зүйн үр дагавар бүхий санхүүжилтийн төлбөрийн зөрчлийг Сан шаардлага тавьж арилгуулах, төлбөрийг төлүүлэх, шаардлагатай үед шүүхээр  шийдвэрлүүлнэ.

б/ Гүйцэтгэгч илэрхий зөрчил гаргасан, санхүүжилтийг зориулалт бусаар зарцуулсан бол энэхүү гэрээг тэр даруйд зогсоож, хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлнэ.                       

6.2. Гүйцэтгэгч нь энэхүү гэрээний талаарх хэрэг, маргаан болон сангийн шийдвэрийн талаар гомдолтой тохиолдолд сангийн захирал болон хуулийн байгууллагад гомдол, өргөдлөө гарган шийдвэрлүүлж болно.

                             Долоо. Гэрээ  хүчин төгөлдөр болох

7.1. Хоёр тал харилцан зөвшөөрч, гарын үсэг зурж, сангийн захирал, гүйцэтгэгч нар баталсан өдрөөс гэрээ хүчин төгөлдөр болно.       

7.2. Гэрээг 3 хувь үйлдэж, нотариатаар батлуулан гүйцэтгэгч, санхүүжүүлэгч болон шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шинжлэх ухаан, технологийн асуудал  хариуцсан нэгжид тус бүр нэг хувийг хадгалж, үйл ажиллагааны үндсэн баримт бичиг болгоно.  

ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:

                   (тэмдэг)                                                         (тэмдэг)

         

          Санг төлөөлж:                                             Гүйцэтгэгчийг төлөөлж:

           . . . . . . . . . . . . .                                                  . . . . . . . . . . . . . . . . . . . .

           . . . . . . . . . . . . .                                             . . . . . . . . . . . . . . . . . . . .

                   (гарын үсэг)                                       (гарын үсэг)

иргэний үнэмлэхийн дугаар . . . . . . . . . .  ,

регистрийн дугаар . . . . . . . . . . . . . . . . . .

Хаяг: ажлын - . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

гэрийн - . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Утас: ажлын - . . . . . . . . . . . . . . . . . . . . , гэрийн- . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

200 .. оны ... дугаар сарын ...-ны өдөр

Гэрээний хавсралт № 1

  • 1. Зэхэц ажлын гүйцэтгэгчийг төлөөлж . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . овогтой . . . . . . . . . . . . . . . . . би эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүжилтийг гэрээнд заасны дагуу хугацаанд нь бүрэн төлөхийг баталж байна.
  • 2. Гүйцэтгэгчийг төлөөлж доорх биет хөрөнгөөр барьцаалж байна. Үүнд :

                        

              А.                                                                сая төг.       

               Б.                                                               сая төг.

(тамга)

Баримт үйлдсэн:

(гүйцэтгэгч талаас)  

      Захирал . . . . . . . . . .                    Ня-бо . . . . . . . . . . .

                                                                           (гарын үсэг)

Танилцсан, зөвшөөрсөн:        . . . . . . . . . . .

(сангийн талаас)                    . . . . . . . . . . .

200.. оны ...дугаар сарын .. -ны өдөр  

                                                         

Гэрээний хавсралт № 2

Авсан санхүүжилтийг буцааж төлөх

  баталгаат хугацаа

Санхүүжилтийг  төлөх хугацаа он,сар, өдөр

Мөнгөний дүн

Тайлбар

    200 . .

200 . .

          (тэмдэг)          Баталгаат хугацааг харилцан тохирч тогтоосон.

          . . . . . . . . . . . . . . захирал . . . . . . . . .                         ня-бо . . . . . . . . . .

          . . . . . . . . . . . . . . захирал . . . . . . . . .                            ня-бо . . . . . . . . . .

200 .. оны ... дугаар сарын ...-ны өдөр

                                     

Гэрээний хавсралт № 3

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ЗЭХЭЦ АЖЛЫН

ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНГ ХҮЛЭЭН АВАХ АКТ

200.. оны ... дүгээр                                       № ...                                                                  Улаанбаатар

сарын ... -ны өдөр                                                                                                                  хот

Санхүүжүүлэгчийг төлөөлж: Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал..............................................................................................................

Гүйцэтгэгчийг төлөөлж.........:...............................................................................

нар БСШУ-ы сайдын 200.. оны ... дүгээр сарын ...-ны өдрийн ...дүгээр тушаалыг үндэслэн Шинжлэх ухаан, технологийн сангийн нөөц хөрөнгөнөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжүүлсэн...............................................(аж ахуйн нэгж, байгууллага)-ын "............................................................" зэхэц ажлын гэрээний хугацаа дууссан тул энэхүү актыг үйлдэв:

1. Гүйцэтгэгч тал нь 200.. оны ... сарын ...-нд ....... төгрөгийн санхүүжилтийг авч, тус зэхэц ажлыг хэрэгжүүлэн 200.. оны ... сарын ...-нд ..... төгрөгийг Санд төлсөн байна. Хугацаа хэтэрсэн санхүүжилтийн хэмжээ(мян.төг)....................

          (ханшийн төлбөр, алдангийн хамт)

  • 2. Зэхэц ажлаар бий болсон хөрөнгө:

Хөрөнгийн  нэр

Хэмжих нэгж

Тоо хэмжээ

Нэгжийн үнэ

/мян. төг/

Бүгд үнэ

/мян. төг/

Нийт дүн

3. Зэхэц ажлыг хэрэгжүүлэх явцад бий болсон ........ төгрөгийн энэхүү хөрөнгө (гэрээний хавсралт № 3-ийн 2-д бүртгэгдсэн) нь ........................................(аж ахуйн нэгж, байгууллага)-ын өмч тул тус байгууллагын санхүүгийн бүртгэл, тайлан тэнцэлд тусгав.

4. Энэхүү актыг 4 хувь үйлдэж, санхүүжүүлэгч, гүйцэтгэгч, Шинжлэх ухаан, технологийн болон Эдийн засгийн асуудал хариуцсан нэгжид тус бүр нэг хувийг хүргүүлэв.

                                                                         АКТ ҮЙЛДСЭН:  

                    ШИНЖЛЭХ УХААН,                                      ГҮЙЦЭТГЭГЧ

                    ТЕХНОЛОГИЙН                                           БАЙГУУЛЛАГЫН                              

                  САНГИЙН ЗАХИРАЛ                                     ЗАХИРАЛ                                           ..............................                                ............................

                     (                               )                                 (                            )


Хэвлэх | Дээшээ | Буцах
 

НҮҮР
© 2008 он. ECHIPS ELECTRONICS & БОЛОВСРОЛ СОЁЛ ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ
Нийт хандалт 17382 Онлайнд 5 зочин холбогдсон байна