Нээгдсэн огноо : 2005.12.04 хувилбар 1.0
  Шинэчилсэн : 2007.03.09 хувилбар 2.0
  Шинэчилсэн : 2008.07.23 хувилбар 3.0
    Гарчиг, нэрээр
    Агуулгаар
    Гарсан оноор, өдрийн огноогоор
    Дугаараар
   
 
 
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ХИЙХ, ҮНЭЛЭХ ЖУРАМ
Актын төрөл  (Сайдын тушаал)
Актын дугаар  (162)
Батлагдсан огноo  (2008-12-29)
Файлаар  (Татах)

 МОНГОЛ УЛСЫН

  БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ

  САЙДЫН ТУШААЛ

 

 

          2008 оны 12 сарын 24 өдөр                        дугаар 162                                           Улаанбаатар

 

                                               Туршилтын шалгуур үзүүлэлт батлах тухай

 

            Монгол Улсын “Шинжлэх ухаан, технологийн тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэг, “Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг 2007-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө“-ний 6 дугаар бүлгийн 6.1, 6.2, 6.3 дахь хэсэг, “Монгол Улсад Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын 2007 оны 306 дугаар тогтоолын 2 дугаар заалтыг тус тус хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1. “Эрдэм шинжилгээний байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх туршилтын шалгуур үзүүлэлт”-ийг хавсралтын ёсоор баталсугай.

 2. Энэхүү шалгуур үзүүлэлтийн дагуу эрдэм шинжилгээний байгууллагын 2009 оны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөхийг Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар (М.Баасанжав), Шинжлэх ухаан, технологийн газар (Б.Энхтүвшин), Санхүү, эдийн засгийн газар (С.Наранцогт)-т тус тус даалгасугай.

3. Эрдэм шинжилгээний байгууллагын үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгээр “Маш сайн” үнэлгээ авч, эхний гурван байранд шалгарсан байгууллагыг урамшуулахад зарцуулах хөрөнгийг Шинжлэх ухаан, технологийн сангаас гаргахыг сангийн захирал Ө.Сүхбаатар, Шинжлэх ухаан, технологийн газрын дарга Б.Энхтүвшинд зөвшөөрсүгэй.

 4. Эрдэм шинжилгээний байгууллагын үйл ажиллагааны тайланг 2010 оны  2 дугаар сарын 1-ний дотор Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газарт ирүүлэхийг эрдэм шинжилгээний байгууллагын захирлуудад үүрэг болгосугай.     

 

             

                                    САЙД                                                                            Ё.ОТГОНБАЯР

 


Хэвлэх | Дээшээ | Буцах
 

НҮҮР
© 2008 он. ECHIPS ELECTRONICS & БОЛОВСРОЛ СОЁЛ ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ
Нийт хандалт 17384 Онлайнд 5 зочин холбогдсон байна